Тэгвэл 2024 оны төсвийн төсөлд Дорноговь аймагт 105.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан. Эдгээрийн дунд ундны цэвэр усны хангамжийн дэд бүтэц, аймгийн ДЦС-ын өргөтгөл болон алга болсон “Д” охины кейс дээр мөн хөндөгдсөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг суулгажээ.