Open iToim app
Төсөв | 2 мин уншина

2024 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтыг “хайлтын систем” болгон хүргэж байна

2024 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтыг “хайлтын систем” болгон хүргэж байна
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 4
Сангийн яамнаас өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг мягмар гаригт "d.parliament.mn" цахим хуудаст байршуулж, олон нийтэд танилцуулсан. Ингэснээр хэвлэл мэдээлэл, судлаачид болон иргэд ирэх оны төсөвт хяналт тавих боломж бүрдэж, сонгуулийн жилийн төсвийг хэлэлцэх процесс албан ёсоор эхэлж байна.
Харамсалтай нь, Сангийн яам жил бүрийн төсвийг танилцуулахдаа өгөгдлийн программууд дээр уншигдах боломжгүй “PDF” файлаар цахимд байршуулдаг. Мөн уламжлалт хүснэгтэлсэн төсвийн мэдээллийг иргэн бүр уншиж ойлгоход хүндрэлтэй байдаг нь олон нийтийн хяналт, оролцоо сулрах хүчин зүйл болдог.  Түүнчлэн “PDF” файлаар байршуулсан өгөгдөл нь хэвлэл мэдээлэл болон судлаачдын хувьд дүн шинжилгээ хийхэд төвөгтэй, цаг хугацаа их шаарддаг нь төсвийн мэдээллийг илүү гүнзгий дүгнэх, төсвийн төсөлд хяналт тавих боломжийг хумьж байдаг.
Тэгвэл манай редакц төсөв хэлэлцэх үйл явцад олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын мэдээллийг боловсруулж, хайлтын систем болгон хүргэж байна.
Бид мэдээллийг боловсруулахдаа “d-parliament.mn”-д байршуулсан Сангийн яамны эх файлыг хөрвүүлж, өгөгдлийн программ хангамж ашиглан нийт 9.12 их наяд төгрөгийн 1048 хөрөнгө оруулалтын мэдээллийг шууд хүснэгтэд харуулсан болно.
Хүснэгтийн зүүн дээд хэсэгт байх хайлт цонхноос “Төсөл, арга хэмжээ, барилга байгууламж” болон "Төсвийн ерөнхийлөн захирагч" баганад бичигдсэн мэдээллийг хайх боломжтой. Жишээ нь, уншигч та “сургууль” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлэх сургуулийн барилга, их засвар, тоног төхөөрөмжийн худалдан авалтын мэдээлэл харагдах юм. Эсвэл БШУ-ны сайд гэж хайхад Л.Энх-Амгалан сайдын төсвийн багцад орсон хөрөнгө оруулалтуудтай танилцах боломжтой. Мөн багануудын гарчиг хэсэгт харагдах текстийг дарж тухайн багана дахь мэдээллийг эрэмбэлэх боломжтой.
Тиймээс уншигч та ирэх оны буюу сонгуулийн жилийн төсвийг хэлэлцэх нэг сарын хугацаанд төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын мэдээллүүдийг шүүж, шаардлагагүй зардлыг илрүүлж, бусдад мэдээллэх замаар төсвийн үргүй зардалд хяналт тавьж олон нийтийн оролцоог хангахыг “iToim” агентлагийн редакцын зүгээс уриалж байна.
Хайлтын системийг компьютер болон таблет төхөөрөмжөөс ашиглахад илүү тохиромжтой бөгөөд хүснэгт хэлбэрээр нэг хуудаст 5 мэдээлэл харах боломжтой. Харин ухаалаг гар утаснаас ашиглаж байгаа тохиолдолд блок хэлбэрээр нэг хуудсанд 3 мэдээлэл харагдана.
Хайлтыг "Fullscreen" ашиглах: ⇱⇲
Нэмэлт мэдээлэл: Ирэх онд аймаг, нийслэлд хуваарилсан хөрөнгө оруулалтыг газрын зурагт харуулав.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн