Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Сонсголд Х.Баттулга болон түүний гурван хүүхэд оролцох уу

Сонсголд Х.Баттулга болон түүний гурван хүүхэд оролцох уу
Нийтэлсэн 2023 оны 2 сарын 4
Хөгжлийн банкны УИХ-ын хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах хоёрдугаар сонсголыг ирэх даваа гаригт эхэлнэ. Сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.
-Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийсэн байдал, шалгалтын дүгнэлт, зөвлөмжийн үр дүн.
-Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм лизинг компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагаа, эргэн төлөлт.
-Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, улсын төсөвт суулгасан Засгийн газрын төсөл хөтөлбөрийг багцыг хэлэлцэнэ. Энэ нь зээл биш бөгөөд 2012-2016 онд эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээ.
Дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 100 гаруй гэрч дуудсан билээ. Үүнд,
-2016 онд Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй 21 албан тушаалтан.
-Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм лизингээс санхүүжүүлсэн үйл ажиллагаанд 35 гэрч.
-ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Түмэнхишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Намуун, Б.Номин, Б.Хүлэгт зэрэг нийт 43 гэрч дуудсаныг Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлсэн билээ.
Мөн гэрчээр дуудагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун гэр бүлийнхээ өмнөөс Хөгжлийн банкны зээл аваагүй, хамааралгүй гэх мэдэгдлийг гаргасан.
undefined

Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн