Улс төр | 2 мин уншина

Б.Намуун: Хөгжлийн банкны зээлд манай гэр бүл хамаагүй

Б.Намуун: Хөгжлийн банкны зээлд манай гэр бүл хамаагүй
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 31

Хөгжлийн банкны УИХ-ын хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголдоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гурван хүүхдийнх нь хамт гэрчээр дуудсан билээ. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ХХААХҮ-ийн сайд хийж байсных нь хувьд, гурван хүүхдийг нь Түмэнхишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд дуудсан аж.

Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр "Сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, улсын төсөвт суулгасан Засгийн газрын төсөл хөтөлбөрийг багцыг хэлэлцэнэ. Энэ нь зээл биш бөгөөд 2012-2016 онд эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээ бий. Эдгээр төсөлтэй холбогдуулан 43 гэрч дуудаж байна. Үүнд, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Түмэнхишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Намуун, Б.Номин, Б.Хүлэгт тэргүүтэй хүмүүс байна" гэсэн юм.

Тэгвэл Түмэнхишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Намуун гэр бүлээ төлөөлөн мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоогүй, зээл аваагүй гэжээ.

undefined

Сонсголд хэн нэгнийг гэрчээр дуудахдаа тухайн зээлийг хариуцсан шинжээч нь дуудах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дуудах аж. Улсын бүртгэлийн мэдээллээр Түмэнхишигтэн ХХК-ийг Б.Намуун, Б.Номин, Б.Хүлэгт нар эзэмшдэг нь үнэн бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Б.Номин ажилладаг байна. Тус компани нь мод, модон эдлэлийн үйлдвэрлэл, Баримлын үйлдвэрлэл, цэцэрлэгжүүлэлт, аялал жуулчлал, гоёл чимэглэлийн болон холбогдох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сувинер, бэлэг дурсгалын үйлдвэрлэл, гадаад худалдаа, бүтээл туурвих, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа, төмөрлөг боловсруулах, үйлдвэрлэл эрхэлдэг байна.

Одоогийн байдлаар Түмэнхишигтэн ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг ямар зээлд холбогдуулан дуудсан нь тодорхой бус байгаа юм. Сонсгол хоёрдугаар сарын 6-8-нд болно.

undefined
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн