2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл оролцохоор болсон билээ. Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулан Үндэсний аудитын газарт хянуулдаг бөгөөд өнөөдөр /2024.06.10/ олон нийтэд ил болж байна.Сонгогчид сонгуульд оролцож, саналаа өгөхдөө тухайн нам, эсвэл ямар бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлснийг чухалчилж хардаг. Иймд www.iToim.mn сайт 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эсвлүүдийн мөрийн хөтөлбөрийг нэг дороос, ойлгомжтой байдлаар харьцуулан харах боломжтойгоор хүргэж байна.Сонгогчдын боловсролыг дэмжиж, мэдээллээр хангаж ажилласан Сонгуулийн Ерөнхий Хороонд талархал илэрхийлье.Зөвлөмж: Та нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг харьцуулан харахдаа, багана хэсгээс нам, эвслийн нэрийг сонгож, мөр хэсгээс тухайлан ангилсан салбар бүрд юу амласныг харна уу. Жишээлбэл, МАН-ХҮН БА ӨРХ, АН-ХУУЛЬ, ШҮҮХ...Хэрэв таны сонгосон намын зарим ангилалд “Мэдээлэл хоосон” гэсэн агуулга гарч ирвэл тухайн нам тэрхүү чиглэлд тодорхой бодлого мөрийн хөтөлбөртөө тусгаагүй гэсэн үг юм.Бүх намын мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж уншина уу.