Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын даргад өргөн барилаа. Хэрвээ энэ хуулийн төсөл хаврын чуулганаар батлагдвал өнөөдөр мөрдөж байгаа хөдөлмөрийн орчинд нэлээд өөрчлөлт орохоор харагдаж байна. Шинэчилсэн найруулагын хувьд өмнөх хуулиа сайжруулсан заалт олон байна. Мөн өмнөхөө дордуулсан байж мэдэх заалт ч байна.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг УИХ-ын даргад уг хуулийн төслийг өргөн барихдаа хөдөлмөр эрхэлж буй ажилчдын ээлжийн амралтын хугацаа ажлын 15 өдөр байсныг 20 болгон өөрчилж байгааг тодотгож хэлсэн. Эндээс нийгэмд ээлжийн амралт 20 хоног болох хүлээлт үүсээд байгаа юм.. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим заалттай дэлгэрэнгүй танилцъя.
ЭЭЛЖИЙН АМРАЛТ 15 БА 20 ХОНОГ
Өмнөх буюу одоо мөрдөж буй хуулиар ажилтны ээлжийн амралт хугацаа ажлын 15 хоног, 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байхаар хуульчилсан байдаг. Дээр нь, хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно гэж заасан. Жишээ нь, 6-10 жил ажилласан бол тав, 11-15 жил бол нэмж долоо хоногийн нэмэгдэл 16-20 жилд ажлын ес, 21-25 жилд ажлын 12, 26-31 жилд ажлын 15, 32 жилд ажлын 18 хоногийн нэмэгдэл амралтыг эдлэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг.
Тэгвэл Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгаар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 хоног байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан эрсдэлийн түвшний ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд үндсэн амралт дээр ажлын таваас доошгүй хоногийн нэмэгдэл амралт олгохоор заажээ. Ажлын байрны болон мэргэжлийн онцлогтой холбоотой нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно гэсэн заалтыг оруулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ээлжийн нэмэгдэл амралтын хоног ажилласан жилээс хамаарч тэд байна гэж тодорой заасан заалт багтаагүй байна. Харин ажил олгогч ажилласан жилийн нэмэгдэл цалинг дотоод журмаараа тогтооно гэж заажээ. Тэгэхээр ажил олгогч олон жил ажилласан ч нэмэгдэл амралт өгөхгүй байх боломжтой болж таарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой заагаагүй учраас ажил олгогч ажилласан жилийн нэмэгдэл амралт өгөхгүй байх боломжтой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралтын үндсэн хоногийг ажлын 20 өдөр болгож байгаа ч ажилласан жилийн нэмэгдэл амралт эдлэхгүй байхаар шинэчилсэн найруулгад тусгажээ. Энэ нь нэг талаараа олон жил ажилласан иргэдэд хохиролтой байхаар харагдаж байгаа юм. Жишээ нь, улсад 25 жил ажилласан иргэн Бат ээлжийн амралтын 15 хоногийн амралт дээрээ ажилласан жилийн нэмэгдлээ тооцож ажлын 27 өдөр амарна. Тэгвэл шинэчилсэн найруулгаар Батын ажилладаг байгууллага нэмэгдэл амралт өгөхгүй гэвэл хуульд заасан ажлын 20 хоногийн амралтаа л эдлэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бат өмнөхөөсөө долоо хоногоор бага амрахаас гадна амралтын мөнгө нь багасна гэсэн үг. НИЙТЭЭР АМРАХ ӨДӨР БЯМБА, НЯМД ТААРВАЛ АЖЛЫН ӨДӨР НӨХӨЖ АМАРНА
Шинэчилсэн найруулгад нийтээр амрах өдрүүд амралтын бямба, ням гаригуудад таарвал ажлын өдөр нөхөж амарна гэж заажээ. Жишээ нь, Цагаан сараар шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гаригуудад таарсан бол дараагийн долоо хоногийнх нь ажлын өдөр нөхөж амрах юм байна. Өөрөөр хэлбэл, шинийн 4, 5-нд нөхөж амарна гэсэн үг. Энэ жилийн хувьд нийтээр амрах өдрүүд ихэвчлэн бямба, ням гаригт таарч буй. Тухайлбал,Үндэсний их баяр наадмын амралтын хоёр өдөр нь бямба ням гаригт таарч буй. Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдаж нөхөж амардаг болбол наадмаар бүх нийтээрээ ес хоног амрах юм байна. Түүнчлэн нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанд дундаж цалин хөлсийг нь хоёр дахин нэмэгдүүлж олгохоор заажээ. ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНЫГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭХГҮЙ
Ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн маргаан гаргавал заавал хууль шүүхийн байгууллагад хандахгүйгээр гуравдагч этгээд буюу хөдөлмөрийн зуучлагч ажиллуулж шийдвэрлүүлж болох юм байна. Хөдөлмөрийн зуучлагч авч маргааныг шийдвэрлэх санаачлагыг аль ч тал нь гаргаж болохоор байгаа аж.
Талууд хөдөлмөрийн зуучлагчийг урьж ажиллуулахаар тохиролцсон бол хөдөлмөрийн зуучлагч сонгогдсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор уг маргааныг талуудын оролцоотойгоор хэлэлцэх Талууд хөдөлмөрийн зуучлагчийг харилцан тохиролцож сонгож чадаагүй буюу аль нэг тал нь хөдөлмөрийн зуучлагч томилуулж ажиллуулахаар хүсэлт гаргасан бол хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо ажлын гурав хоногийн дотор томилогдсон хөдөлмөрийн зуучлагчаас талууд татгалзах эрхгүй.
Хөдөлмөрийн тухай хуульд хүүхэд төрүүлсэн эхчүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асрах чөлөө авах эрхтэй байдаг. Гэхдээ энэ хугацаанд ажилласан жил болон нийгмийн даатгалын шимтгэл нь тасрдаг байсан. Тэгвэл шинэчилсэн найруулгад хүүхэд төрүүлж асрах чөлөө авсан ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн жилийг таслахгүй байх үүднээс ажил олгогч нь төлөхөөр хуульчилжээ.
ЦАГИЙН АЖЛЫН ХӨЛСИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Оюутан залуус аливаа нэгэн албан байгууллагад цагаар ажиллаж байгаа бол цагийн ажлын хөлсийг өдөр өдөрт нь олгодог тогтолцоог шинэчилсэн найруулгад тусгажээ. Тодруулбал, цагийн ажилтны цагаар болон хийснээр нь цалингийн нэг цагт ногдох хэмжээг ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна гэж тусгасан байгаа юм.Түүнчлэн оюутнууд өдөрт дөрвөөс илүүгүй цаг ажиллахыг зөвшөөрсөн байна ТУСЛАХ МАЛЧНЫГ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛУУЛНА
Ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 хоног болгох талаар #20хоног хаштагаар нэгдэж үзэл бодлоо илэрхийлсэн зарим иргэний байр суурийг хүргэж байна.