Хайртай үрсийнхээ талаар эцэг эхчүүдийн тэр бүр мэддэггүй зүйлсийг 7 томьёогоор хэрхэн илэрхийлснийг Хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Т.Навчаагийн томьёоллыг хүргэж байна.
1.Эрүүл амьдралын 5-2-1-0 томьёо
Хүүхэд өдөр бүр 5 порц жимс ногоо идэж 2-оос илүүгүй цаг дэлгэцийн өмнө өнгөрөөж 1 цаг идэвхтэй тоглож 0 сахар агуулсан (сахаргүй) ундаа уух ёстой. Жич: 1 порц гэдэгт тухайн хүүхдийн 2 алгаа тоссон хэмжээг ойлгоно.
2.Хоёр нас хүртэлх хүүхдийн биеийн жинг тооцоолох
Хүүхэд төрсөн жингээ 4 сартайдаа хоёроор, 1 настайдаа гурваар, 2 настайдаа дөрвөөр үржүүлнэ. Жишээлбэл: 3.3 кг жинтэй төрсөн хүүхэд дөрвөн сартайдаа 6.6 кг; нэг настайдаа 9.9 кг; хоёр настайдаа 13.2 кг болно.
3.2-16 настай хүүхдийн биеийн жинг тооцоолох
Жин = (3 × Нас) + 7 Жишээлбэл: 9 настай хүүхдийн жин = (3×9)+7=34 кг
4.Насанд хүрэх үеийн өндрийг тооцоолох
(Эцгийн өндөр + Эхийн өндөр) ÷ 2 үүн дээр хүү бол 7 см-ийг нэмж харин охин бол 7 см-ийг хасна. Жишээлбэл аав нь 179 см, ээж нь 166 см өндөртэй хүүгийн насанд хүрэх үеийн өндөр нь: 179+166=345÷2=173+7=180 см Харин аав нь 182 см, ээж нь 160 см өндөртэй охины насанд хүрэх үеийн өндөр нь: 182+160=342÷2=172-7=164 см
5.Нэгээс дээш насны хүүхдийн артерийн даралт
Систолын буюу aгшилтын (дээд) даралт = 90 мм муб + (2 x Нас) Жишээлбэл 7 настай хүүхдийн систолын даралт = 90 + (2×7) = 90 + 14 = 104
6.Шээсний гарцыг тооцоолох
1цагт гарах шээсний хэмжээ = 1-2 мл × Биеийн жин Хүүхдийн нас бага байх тусам 2 мл-ээр, харин том болох тусам 1 мл-ээр үржүүлнэ (Насанд хүрэгсдийн хувьд 0.5 мл-ээр үржүүлдэг). Жишээлбэл: 30 кг жинтэй хүүхэд цагт 30 мл харин хоногт 720 мл шээс ялгаруулна.
7.Дөрвөн наснаас дээш хүүхдэд эмийн тунг тооцоолох Dilling-ийн томьёо
Хүүхдэд тохирох тун = (нас/12) x насанд хүрэгсдийн тун Жишээлбэл: Ципрофлоксацины насанд хүрсэн хүний тун 500 мг гэвэл 6 настай хүүхдэд тохирох тун нь 6÷12=0.5×500=250мг