Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм болон, Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээллээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын талаарх мэдээллээс бүрдэх аж. Харин Эрүүл мэндийн даатгалын цахим картанд даатгуулагчийн эрүүл мэндийн нарийн мэдээлэл багтах юм байна. Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлснээр даатгал болон эмнэлгийн байгууллагын хооронд үйлчилгээний төлбөр болгино хугацаанд шилжих, даатгуулагчаас авсан тусламж үйлчилгээний төлбөрт хяналт тавих боломж нөхцөл бүрдэж байгаа юм байна.Эрүүийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина2015 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд эмнэлгийн мэргэжилтэн өвчтөний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд оногдуулах шийтгэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оноохоор төлөвлөж байсан. Тиймээс Засгийн газраас Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөвчилсөн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.