АТГ-ын дарга, тэргүүн комисар Н.Ганболд дөнгөж сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөдлөөр хандлаа. Тэрээр гараар бичсэн өргөдөлдөө, “миний бие 2011 оны 11 дүгээр сарын 17-нд УИХ-ын тогтоолоор АТГ-ын даргаар томилогдсон билээ. Харин одоо хуулийн дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаж байна. Хүсэлтийг маань хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
АТГ-ын даргад хуулийн өөрчлөлтөөр 45-аас дээш настай, хуулийн тодорхой шалгууртай нэгнийг Ерөнхийлөгч санал болгон нэр дэвшүүлж УИХ томилдог хуультай юм. Н.Ганболд бол АТГ-ын гурав дахь дарга юм.