Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

​Цахилгаан эрчим хүчний агаарын шугам барих ажлыг концессын жагсаалтад нэмлээ

​Цахилгаан эрчим хүчний агаарын шугам барих ажлыг концессын жагсаалтад нэмлээ
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 18
Төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдолтой орд газруудыг ашиглалтад оруулахад шаардлагатай дэд бүтцүүдийг бий болгох, өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчийг хангахын тулд хэд хэдэн цахилгаан эрчим хүчний агаарын шугам барих төслийг концессын зүйлсийн жагсаалтад нэмэх шийдвэр гаргажээ. 
Засгийн газрын 2013 оны тогтоолоор концессын зүйлсийн жагсаалтыг баталсан байна. Тус жагсаалтад ороогүй гурван томоохон цахилгаан эрчим хүчний шугамыг нэмэлтээр оруулах Эрчим хүчний яамнаас оруулж ирсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Багануур-Чойрын чиглэлд 167 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт концессын гэрээгээр барьж байгуулахаар болсон байна. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн 157 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт, Улаанбаатар Мандалговь чиглэлийн 330 КВ-ын цахилгаан дамжуулах шугамыг хоёр дэд станцын хамт барих юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн