Open iToim app
Эрүүл монгол | 1 мин уншина

Цагаан эрвээхэйн нислэгийн оргил үе наймдугаар сарын 10-наас эхэлнэ

Цагаан эрвээхэйн нислэгийн оргил үе наймдугаар сарын 10-наас эхэлнэ
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 8
Цагаан буюу хүр эрвээхэйн шавьжны үржлийн мөчлөг нь 10-12 жилийн давтамжтайгаар явагддаг бөгөөд ээлжит үе нь энэ жил тохиолдож байгаа аж. Хүр эрвээхэй үржилд цаг агаарын байдал, тэр дундаа хэт халалт, хуурайшил нөлөөлдөг байна. Хүр эрвээхэй нь хөнөөлт шавьж төдийгүй амьдралынхаа мөчлөгөөр нисдэг хугацаа нь 6-9 дүгээр сарын эхэн үед тохиолддог. Одоогийн байдлаар хүр эрвээхэйн нислэг эхний шатандаа явж байгаа бөгөөд хүр эрвээхэйн нислэгийн оргил үе наймдугаар сарын 10-аас эхэлнэ гэдгийг Ойн хөгжлийн судалгааны төвөөс анхааруулж байна. 
Хэт халуун, гантай холбоотойгоор хүр эрвээхэн  үзэгдэл дараа жил ч давтагдаж болзошгүй юм байна. Хүр  эрвээхэй нь гэрэл гэгээтэй газар руу тэмүүлдэг учраас хот суурин газарт ч олноороо амьдардаг. Хэдий хүр эрвээхэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйч байгаль орчинд хор хөнөөлтэй. Ингээд уншигч та бүхэн Эрүүл мэндийн яамнаас гаргасан хүр эрвээхэй болон хар хорхойн тархалтаас сэргийлэх зөвлөмжийг танилцуулж байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн