Улс төр | 2 мин уншина

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 25

МАН-ын Бага хурал үүрийн 05.00 цагийн үед өндөрлөжээ. МАН-ын Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид танилцуулга хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа санал хураалт явууллаа. Санал хураалтад 294 гишүүн оролцсоноос 188 нь буюу 63.9 хувь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Харин нэр дэвшигч Ө.Энхтүвшинд 101 гишүүн саналаа өгсөн бол Н.Энхболдод 5 хүн саналаа өгчээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх саналыг аравдугаар сарын 2-нд нээх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Намрын чуулганаас өмнө МАН Удирдах зөвлөл хуралдаж шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх аж. 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.

У.Хүрэлсүхийн ХОМ-2016

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн