Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

​Хуримын даашинз худалдаалдаг газруудын үнэ, цагийн хуваарь

​Хуримын даашинз худалдаалдаг газруудын үнэ, цагийн хуваарь
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 2
Дурлалт хосуудын хувьд мартагдахааргүй хамгийн сайхан өдрүүдийн нэг бол яах аргагүй хуримын өдөр билээ. Энэ өдрийн гол дүрийн эзэн болох сүйт бүсгүй та ямар даашинз, хаанаас худалдаж авах бодож байна уу. Тэгвэл таны хуримын их ажлаас бага ч гэсэн хөнгөлж, цаг завыг тань хэмнэх үүднээс хуримын даашинз сонгож болох газруудын мэдээллийг бэлтгэлээ.
B&Tee даашинз прокат

Бүх даашинз нь бэлэн байгаа. Үнийн хувьд 150,000-250,000 төгрөг бөгөөд эднийх 10:00-21:00 цагийн хооронд ажилладаг тул ажлаа тараад ирэх боломжтой. Хаяг: ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах “Монгол” дээд сургуулийн 2-давхарт, Утас: 91817676, 88552096
Aolisha хуримын салон
Сар бүр Италиас дахин давтагдашгүй шинэ загварууд ирдэг. Энэ сард ирсэн даашинзнууд 300,000-1,980,000 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл ажилладаг тул бүсгүй та мөн л ажлаа тараад эзнээ хүлээж буй даашинзыг өмсөж үзээрэй. Хаяг: Maxmall-ын 2-давхарт, Утас:77149959
Etno салон

Шинэ загварууд урд хөршөөс ирсэн байгаа аж. Бүсгүй та хуримын даашинзаа эднийхээс хямд үнээр худалдан авч болох юм. Худалдах даашинз 350,000-800,000 үнэтэй байсан ч 50 хувь хямдраад 150,000-300,000 мянган төгрөгөөр прокатлаж болно. Ажлын өдрүүдэд 09:00-19:00, амралтын өдөр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана. Хаяг:Эх нялхсын урд, Очирт төвийн 2-давхарт, Утас: 9667-3099, 8601-0001. 9605-3099
“Butterfly” хуримын даашинз

Хурим хийхэд маш их зардал мөнгө ордог билээ. Иймээс даашинзаа боломжийн үнээр авахыг хүсвэл Butterfly-г зорьж болно. Хаяг нь төмөр замын Ангара зочид буудлын гурван давхарт байрладаг. Загвар материалын өргөн сонголттой даашинзнууд 200,000-800,000 мянган төгрөг бөгөөд та 12:00 цагаас 20.00 цагийн хооронд ирж үзэх боломжтой. Утас: 99064759, 99688789
“Оюу” хуримын даашинз

Хуримын бэлтгэл ажил ихтэй завгүй байгаа бол өөрийн боломжтой цагаараа даашинзаа өмсөж үзэн сонголтоо хийх боломжийг олгоно. Давтагдашгүй загварууд 300,000-700,000 төгрөгийн үнэтэй. Хаяг: Зайсангийн Оргил худалдааны төвийн замын эсрэг талд Оргил стар хотхон, утас: 98008800
KELIN салон
Казах бүсгүйчүүд  өөрийн хүссэн загвар дизайнаар хуримын даашинзаа KELIN салоны хамт олноор урлуулах боломжтой. Үнэ: 200,000-300,000 төгрөг, утас:99133284
Мөн чанартай, торгомсог Австралиас ирсэн цөөхөн үлдсэн даашинзнуудаас сонголтоо хийхийг хүсвэл 99031407-руу холбогдоход л болох юм. Үнэ:300,000-600,000 төгрөг

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн