Open iToim app
Эрүүл монгол | 1 мин уншина

Ходоод, гэдэсний архаг шархлаатай үед хориглох хүнс

Ходоод, гэдэсний архаг шархлаатай үед хориглох хүнс
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 20
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын тасгийн эмч нарын бэлтгэсэн ходоод гэдэсний архаг шархлааны үеийн хоол хүнсний хэрэглээний талаар бэлтгэсэн зөвлөгөө хүргэж байна. 
Ходоод, дээд гэдэсний мэдрэл шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтэний шүүрэл, хөдөлгөөний үйл ажиллагаа хямарч, салст бүрхүүлийн хэсэг газрын тэжээлийн доройтлын улмаас шархлаа үүсдэг, олон дахилттай, мөчлөг явцтай, даамжрах хандлагатай архаг эмгэгийг шархлаа өвчин гэдэг байна.
 Шархлаа: Шархлаа өвчний шалтгаан бүрэн төгс тодорхой бус боловч хеликобактери, сэтгэлийн хүчтэй хямрал, удамшил, архи, тамхи, эмийн зэрэг хүчийн зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэж болно. Ходоодны шархлааны үед хеликобактери 60-70 хувь, дээд гэдэсний шархлааны үед 85-100 хувь илэрч байгаа нь шархлаа өвчин үүсэхэд хеликобактери онцгой нөлөөтэйг харуулж байна.
Ходоод, гэдэсний үрэвсэл, шархыг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд хоол ундны дэглэмийг нарийн сахих нь нэн чухал юм.
  • Тогтмол цагт хооллох, хэт их идэхгүй байх, ойр ойрхон бага багаар хооллох, унтахаас 4-5 цагийн өмнө хооллосон байх
  • Хоол ундыг чанаж ууранд болгох болон, жигнэсэн байдлаар бэлдэж хэрэглэх
  • Хэт халуун, эсвэл хэт хүйтэн, хуурай аргуун хатуу хоол, шарсан хуурсан хоол, лаазалсан, даршилсан, халуун ногоо, амтлагчтай хоол хэрэглэх нь ходоодыг ихээр цочроодгийг санах хэрэгтэй.
Ходоодны архаг үрэвслийн үед зөвшөөрөгдөх ба хориглох хүнсний зүйлсийн жагсаалтыг дараах хүснэгтэд харуулав.
Зөвшөөрөх хүнс
Хориглох хүнс
  • Цагаан талх
  • Сүү, цөцгийн тос, аарц, хурц биш бяслаг
  • Чанасан өндөг, жигнэсэн омлет
  • Чанасан ба жигнэсэн мах, загас
  • Шингэн шөл ( ногооны ба сүүн)
  • Чанасан ногоо
  • Каш (цагаан будааны, хүүхдийн будааны, гурвалжин будааны )
  • Жигнэсэн алим, амтлаг зөөлөн, хальсгүй, үргүй жимс
  • Өтгөн биш сүүтэй цай
  • Хар болон үр тариатай талх, тостой жигнэмэг, бин
  • Өтгөн, тостой шөл
  • Шарсан, утсан мах, хиам
  • Каш ( буудай, вандуйн)
  • Жимсний өтгөн шүүс
  • Түүхий ногоо
  • Кофе, хийжүүлсэн ундаа, шар айраг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн