Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн захирал, дэд хурандаа В.Жавхланцогтод Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2015 оны есдүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар хурандаа цол олголоо. Тэрбээр Хилийн албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, Цэргийн ухааны доктор зэрэгтэй, Хил хамгаалах байгууллагын шилдэг боловсон хүчний нэг юм. Хилийн цэргийн дээд сургуулийн салбарын офицер, дамжааны захирагч багш, Хилийн цэргийн дээд сургуулийн Хилийн албаны тэнхимийн эрхлэгч, Хилийн цэргийн дээд сургуулийн Сургалтын бодлого төлөвлөлтийн албаны дарга, ДХИС-ийн Сургалтын бодлогын газрын арга зүйч, хэлтсийн дарга, ХСИС-ийн СБЗГ-ын Сургалтын бодлого, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалыг тэрбээр хашиж байгаад Хилийн сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.