Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

"Хар баасан гариг" гэж яагаад зарладаг вэ

"Хар баасан гариг" гэж яагаад зарладаг вэ
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 25
Талархлын баярыг хэзээ тэмдэглэдэг вэ
  • Жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх Пүрэв гаригт талархлын баярыг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 23-ны өдөр тохиож байна.
  • АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрам Линкольн “Талархлын баярыг 11 дүгээр сарын сүүлийн Пүрэв гарагт тэмдэглэнэ” хэмээн анх зарласан.
  • АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвелт 1939 онд энэ өдрийг хөдлөшгүйгээр тогтоож, Конгресс 1941 онд баталсан.
  • АНУ-аас гадна Канад, Гренада, Филиппин, Сэйнт Лүзиа, Либер болон Голланд улсуудад энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.
  • Хар баасан гариг. Талархлын баярын дараагийн өдрийг Хар баасан гариг гэдэг. Энэ өдрөөс Зул сарын баярын худалдаа албан ёсоор эхэлдэг бөгөөд томоохон дэлгүүр хоршоо болон захууд тухайн жилийн хамгийн том урамшуулалт худалдаагаа зарладаг.
  • Хар баасан гариг нь 1951 оны сэтгүүлд “Ажилчид талархлын баярын долоо хоногоор 4 хоног амрахыг шаардаж байна” гэсэн нийтлэл гарснаас улбаалж үүссэн.
Яагаад талархлын баяр гэдэг вэ
  • Ургацын баяр. Тухайн жил арвин их ургац хураасанд талархах зорилготой.
  • АНУ-ын хувьд анхны нүүдлэн ирэгсэд нутгийн суугуул иргэд болох Индианчуудад “шинэ амьдрал эхлүүлэх боломж” олгосонд талархал илэрхийлж, хүндлэл үзүүлэх зорилготой үүссэн баяр гэж үздэг.
  • Анхны Талархлын баярыг 1621 онд тэмдэглэсэн гэсэн мэдээ бий. Тухайн үед баяр гурван өдөр үргэлжилсэн.
  • АНУ-ын алдарт зохиолч Сара Жосеф Хэйл энэхүү баярыг албан ёсны “үндэстний баяр” болгон тэмдэглэх санаачилгыг тухайн үеийн ерөнхийлөгчдөд хүргүүлсэн. Таван ерөнхийлөгчид захиа хүргүүлсний эцэст 1863 онд Абрам Линкольн ерөнхийлөгч “Үндэстний баяр” болгон зарласан.
  • Тус баяраас өмнө АНУ-д “Вашингтоны төрсөн өдөр”, “Тусгаар тогтносон өдөр” гэсэн хоёрхон үндэстний баяр байсан.
Яагаад цацагт хяруул иддэг вэ
  • АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг Хамилтон “Талархлын баярын үеэр нэг ч иргэн цацагт хяруулаас татгалзах ёсгүй” гэж мэдэгдсэн байдаг тул зарим хүмүүс энэ заншлыг “Хамилтоны цацагт хяруул” гэж нэрийддэг.
  • Зарим хүмүүс зохиолч Хэйл “шарсан цацагт хяруул талархлын баярын бэлгэ тэмдэг” гэсэн тул энэ заншил тогтсон гэж үздэг.
  • Харин прагматик үзэлтэй хүмүүс энэ шувуу том биетэй тул олон хүн идхэд хүртээмжтэй бөгөөд өндөг, сүү авах зэргээр үржүүлэх боломжгүй тул махыг нь хэрэглэж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор идэх болсон гэж үздэг.
  • АНУ-д Талархлын баярын үеэр дунджаар 50 сая гаруй толгой цацагт хяруул иддэг.
  • 1947 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгчид цацагт хяруул хөндөх ёслол хийх болсон. Хөндсөн цацагт хяруулыг цагаан ордны баярын ширээний гол зоог болгодог байсан.
  • 1987 онд Роналд Реган ерөнхийлөгч анх удаа “цацагт хяруулыг өршөөж, түүнд талархал илэрхийлэх ёслол” хийсэн.
  • 1989 онд түүний залгамжлагч Жор Буш мөн “өршөөх ёслол”-ыг хийснээр энэ үйл ажиллагааг цагаан ордонд одоог хүртэл уламжлал болгон хийх болсон.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн