Open iToim app
Фото | 1 мин уншина

Утааны эсрэг аав, ээжүүд жагслаа

Утааны эсрэг аав, ээжүүд жагслаа
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 1
Утааны эсрэг “Ээж, аавууд ТТБ”-аас өнгөрсөн сард утааг бууруулах дорвитой алхамыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байсан. Харин өнөөдөр утааны эсрэг нэг ч үг дуугарахгүй байгаа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржид хандаж жагслаа.
Энэ талаар “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлэхдээ, “ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг дуугараач гэж уриалж жагсаж байна. Монголчууд утаандаа угаартаад 17 жил болж байхад Хүний эрхийн үндэсний комисс яагаад нэг ч удаа иргэдийхээ эрхийг хамгаалж дуугарсангүй вэ. Хүний эрхийн үндэсний комиссбол хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах байгууллага мөн. Утаа биднийхүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдаж байхад Ж.Бямбадорж та дуугараач” хэмээлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн