Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын Тамгын газраас ​Тавантолгойн гэрээг буцаалаа

УИХ-ын Тамгын газраас ​Тавантолгойн гэрээг буцаалаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 21
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барихаас өмнө УИХ-ын Тамгын газарт хянуулахаар өчигдөр өгсөн байна.  Өнөөдөр УИХ-ын Тамгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг шалгаж Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл УИХ-ын тогтоол, төсөл боловсруулах хуулийн шаардлагыг хангаагүй учраас төслийг буцааж байгаа тухай албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээжээ. Мөн энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд твиттер хуудсандаа жиргэсэн байна. Тэрээр хэлэхдээ, "Тавантолгойн гэрээ боловсруулахдаа хоёр сая хувьцаа эзэмшигчдийнхээ зөвшөөрлийг аваагүй тул Тавантолгойн тогтоолыг буцаав" гэжээ. 
Засгийн газар УИХ-ын Тамгын газрын тавьсан шаардлага болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлж  Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өнөө маргаашгүй дахин өргөн барих юм байна. 

    
                     
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн