Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулалт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалт энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд аль хэдийнэ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй томоохон арга хэмжээ болжээ. 2014 оны Монгол Улсын тэргүүлэгч ТОП-100 компанийг Эрдэнэт үйлдвэр ХХК манлайлж, М-Си-Эс Групп, Хаан банк, Мобиком корпораци, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, МАК, Ник, Содмонгол групп зэрэг компани, аж ахуйн нэгж өнгөлжээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр ХХК уг шалгаруулалтанд 13 дахь удаагаа тэргүүн байрт шалгарч байгаа бол хувийн хэвшлийн салбартаа М-Си-Эс Групп ийнхүү арав дахиа тэргүүлж байгаа аж.
Энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хүрээгээ тэлж, Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой тоон үзүүлэлтүүдэд тулгуурлан дүнгээ гаргажээ. Өмнөх жилүүдэд компаниудын улсад төлсөн татвар шимтгэлийн дүн, борлуулалтын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байрны тоо, санхүүгийн үзүүлэлт болон нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлыг онцгойлон авч үздэг байсан бол энэ удаа татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн таван үзүүлэлтээр дээрх яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулсан байна.
Улсад төлсөн татвар шимтгэлийн дүнгээрээ ТОП-5 татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, М-Си-Эс Групп, Эрдэнэс Тавантолгой, АПУ компани шалгарсан бөгөөд Эрдэнэт үйлдвэр гэхэд 462 тэрбум, М-Си-Эс Групп 184.1 тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ. Эдийн засгийн ийм хүндрэлтэй үед ч аж ахуйн нэгж бүр нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хүч бололцоогоо улам бүр нэмэгдүүлэхийн төлөө чармайлттай ажилласан бөгөөд энэ тухай МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав нээлтийн үгэндээ “Өнөөдрийн ТОП компаниуд маань улс орныхоо эдийн засгийн төлөө маш их хүчээ зарж байна. Зарим компанийн ашиг нь хасахтай гарсан. Эдгээр 100 компани улсад төлсөн татвараасаа 5 дахин бага дүнтэй ашгийг өөртөө авч үлдэж байна. Тэд ингэж үнэнч шударгаар улсдаа татвараа төлсөн” гэдгийг онцлон хэлсэн юм. 2014 оны ТОП-100 компанийн улсад төлсөн татвар, шимтгэл 2.5 их наяд төгрөгийн дүнтэй байсан бөгөөд энэ нь төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлсэн бол нийт компанийн ашиг нийлбэр дүнгээрээ 446 тэрбум төгрөг болжээ.
Сүүлийн таван жилд л Эрдэнэт үйлдвэр ХХК 2.1 их наяд, М-Си-Эс Групп 1.1 их наяд, Энержи Ресурс 660.4 тэрбум төгрөг, Оюутолгой 500.3 тэрбум төгрөг, АПУ 454.4 тэрбум төгрөг, МАК 326.7 тэрбум Тавантолгой 283.1 тэрбум төгрөг, Мобиком корпораци 230.5 тэрбум төгрөг, Эрдэнэс Тавантолгой 207.3 тэрбум төгрөгийн татварын дүнг улсдаа хуримтлуулсан байдаг.
ТОП-100 шалгаруулалтын бас нэгэн нэн чухал шалгуур үзүүлэлт нь компаниудын ажлын байр бий болгосон үзүүлэлт юм. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа үед эдгээр ажил олгогч компаниуд ажиллагсдын тоогоо бууруулахгүйг хичээн, ажлын байраа тогтвортой хадгалах чиглэлийг барьж ажиллажээ. Өнөөдөр шалгарч байгаа ТОП-100 компани нийтдээ 50 мянган ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаагаас 2014 оны ТОП ажил олгогч нь М-Си-Эс Групп байлаа. Тус компани нийтдээ 8000 гаруй үндсэн ажилтантай бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан 20 мянга гаруй шууд ба шууд бус ажлын байр бий болгосон байна.
Энэ жилийн ТОП-100 шалгаруулалтын тухайд зохион байгуулагчид хэлэхдээ “Төр, хувийн хэвшил харилцан итгэлцэж, хамтран ажиллах. Төрөөс баялаг бүтээгчдээ дэмждэг, зөвлөдөг, итгэл хүлээлгэдэг хэлбэрт шилжих зорилготой” гэж онцолсон. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд уригдан ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр татвар төлөгч, бүтээгч аж ахуйн нэгжүүд маань Монгол Улсын ДНБ-ий 70 орчим, ажлын байрны 90 хувийг бүрдүүлж байна. Цаашдаа төр, хувийн хэвшил хамтдаа эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулахын төлөө хүчин зүтгэцгээе” хэмээн хэлсэн юм.
2014 оны ТОП-100 аж ахуйн нэгж
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | Таванбогд интернэйшнл ХХК |
| | | |
| | | |
| Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК | | |
| | | |
| Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК | | |
| | | |
| УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК | | |
| Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| Улаанбаатар менежмент ХХК | | |
| Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| Монголиан стар мелшерс ХХК | | |
| | | |
| | | Монголэмимпекс концерн ХХК |
| | | Юниверсал Ложистик Монголиа |
Татвар төлөлтөөрөө тэргүүлж буй ТОП-5
Борлуулалтаараа тэргүүлж буй ТОП-5
Ажиллагсдын тоогоороо тэргүүлж буй ТОП-5
Ашгийн хэмжээгээрээ тэргүүлж буй ТОП-5