Улаанбаатар хотоос 35 км зайтай Төв аймгийн Түргэний голын эхэнд "Тоорил ханы хүрээ" жуулчны бааз шинээр нээгдлээ. Хуучнаар Бугын сангийн аж ахуй нэрээр олон нийт илүү мэднэ.
Тоорил ханы хүрээ зуслангийн газрын эхэнд Тоорил ханы шүтэж дээдэлдэг Зүрх хайрхан уул бий. Зүрх хайрхны хадан хошууны үзүүрт хойшоо хараад сууж буй монгол эр хүний дүрийг илэрхийлсэн уул байдаг байна.Тоорил хан одоогоос 850 гаруй жилийн өмнө 12-р зууны үед Монголын тал нутагт Туул голын сав газраар нүүдэллэн суурьшиж байсан хүчирхэг Хэрэйд аймгийн удирдагч байжээ.
Үүнийг нь бэлгэдэж “Тоорил ханы хүрээ” нэрээр нэрлэгдсэн монголын өв соёлыг таниулсан жуулчны бааз шинээр нээгджээ.
“Тоорил ханы хүрээ” амралтын газар нь жилийн дөрвөн улирал ажиллах бөгөөд нэг ээлждээ 100-150 зочин хүлээн авах хүчин чадалтай, өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй тохилог ресторанаар үйлчлэх болно.