Хүн бүхний сэтгэлд гэгээ нэмж ирсэн анхны цасны мэндийг уншигчиддаа хүргэж байна. Анхны цас бидэнд өнөөдөр танд уур амьсгалаа бэлэглэе, удахгүй тачигнана шүү гэх шиг уудам талыг цэмцийлгэн цавцайлгана. Энэ өглөө хэдийгээр бүүдгэр, жиндүү байсан ч анхны цасыг харсан хүн бүхэний сэтгэлд гэгээ татна. Хөгшин залуугүй цас, цас хэмээн уулга алдаж цаанаа л нэг хөнгөн баярт автах нь туйлын аз жаргалтай харагдана. Яагаад ч юм анхны цас хүн бүхэнд сайхан дурсамж үлдээдэг гэдэгт итгэлтэй байна .Анхны цасанд хайрагдсан тэр охины ягаахан хацар ,нэгэн хөвгүүний сэтгэлд оч бадрааж хайрын дөлыг асаана. Арван сар тэсэн ядан хүлээсэн үрээ анхны цаснаар анх харж аав, ээж хэмээх алдрыг зүүсэн гээд хүн бүхэнд өөр өөрийн нандин дурсамжийг үлдээсэн бизээ. Энэ бүх цасан ширхэг шиг энэ хорвоо бүхлээрээ гэрэлтэй бол ямар сайхан бэ? яг л миний, бас таны хүүхэд насны мөрөөдөл шиг. Анхны энэ ариухан цас хүн бүхэнд аз жаргал авчрах болтугай .