Open iToim app
Чөлөөт цаг | 1 мин уншина

​"Оддын дайн" киноны шинэ анги гарах хугацаа тодорхой боллоо

​"Оддын дайн" киноны шинэ анги гарах хугацаа тодорхой боллоо
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 15
Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Оддын дайн” киноны долдугаар анги 2015 онд үзэгчдийн хүртээл болж кино ертөнцийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож чадсан.
Харин уг уран бүтээлийн эрхийг эзэмшигч “Уольт Дисней” компани тус киноны наймдугаар ангийг “Сүүлчийн Жеди” нэртэйгээр энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор нээх гэж байгаатай зэрэгцэн есдүгээр ангийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-д дэлгэцнээ тавина хэмээн мэдэгдлээ.
“Оддын дайн” цувралын есдүгээр ангийн зохиол хэдий нь бэлэн болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт зураг авалтаа эхлэхээр төлөвлөж байсан ч киноны найруулагч нь солигдсоноор есдүгээр ангийг нээх хугацаа хагас жилээр хойшлогджээ. Өмнө нь мэдэгдэж байснаар 2019 оны тавдугаар сард нээх төлөвлөгөөтэй байсан юм.
Оддын дайны есдүгээр ангийг тус киноны долдугаар ангийг найруулсан Жей Жей Абрамс ажиллахаар болсон байна.
Эх сурвалж: Digital Spy, IMDb
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн