Нойр булчирхай нь ходоодны ард орших 15 см орчим урт эрхтэн ба хоол боловсруулах болон цусан дахь сахарыг зохицуулах үүрэг бүхий бодисуудыг ялгаруулдаг. Нойр булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн нойр булчирхайн сувганцрын эсээс үүсэлтэй ба цөөн тохиолдолд дотоод шүүрлийн эсүүдээс үүсэлтэй байдаг.
Хавдар нь хожуу үе шатандаа орох хүртэл дараах шинж тэмдгүүд ихэвчлэн илэрдэггүй.
-Аюулхайгаар өвдөх, энэ өвдөлт нь ар нурууруу дамжих
-Танд зовуур үүсгэж буй бусад шалтгаанууд
-Нойр булчирхайн архаг үрэвсэл
-Удамшлын өвчнүүд (BRCA2 генийн мутаци, Lynch syndrome, FAMMM гэх мэт)
-Гэр бүлийн гишүүд нойр булчирхайн хорт хавдраар өвдөж байсан
Шарлалт – Нойр булчирхайн хавдар нь цөсний замыг гаднаас нь шахсаны улмаас арьс, нүдний салст шарлах, шээс хар бараан өнгөтэй болох өтгөн цайрах шинж илэрдэг.
Өвдөлт – Хавдар ургаж томорсноор хэвлийн хөндийн мэдрэлийн судлуудыг цочроон өвдөлт үүсгэдэг.
Гэдэсний түгжрэл – Хавдар нь нарийн гэдэс рүү нэвчин ургах болон гаднаас нь дарснаар хоол, тэжээлийн дамжилт алдагдана.
Турах – Хавдраас шууд шалтгаалсантай болон хоолны дуршил буурах, хоол идэж чадахгүй болсонтой холбогдон турдаг.
1-р үе шат: Нойр булчирхайн хүрээнд
2-р үе шат: Нойр булчирхайн хүрээнээс гадагш орчмын эд, эрхтэн болон тунгалгийн булчирхай руу тархсан
3-р үе шат: Нойр булчирхайн хүрээнээс гадагш цусны судас болон тунгалгийн булчирхай руу тархсан
4-р үе шат: Алсын эрхтэнрүү үсэрхийлсэн /уушги, элэг, хэвлийн гялтан, бусад эрхтэн/
Цусны шинжилгээ – хавдрын маркер СА19-9
Дүрс оношилгоо – ЭХО /US/, Компьютер томограф /CT/, Соронзон резонанст томограф /MRI/
Эд, эсийн шинжилгээ /биопси/
Нойр булчирхайн хавдар нь эрт үе шатандаа буюу 1 болон 2-р үедээ оношлогдвол өвчний тавилан харьцангуй сайн төдийгүй олон төрлийн эмчилгээний хувилбаруудаас сонгох боломжтой байдаг.
Нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээ нь хавдрын үе шат, байрлал, өвчтөний нас, биеийн байдал, хавсарсан өвчлөлүүд байгаа эсэх зэргээс хамаарна.
Мэс засал эмчилгээ: Нойр булчирхайн хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал эмчилгээ бөгөөд хавдрын 1 болон 2-р үе шатанд уг эмчилгээг хийдэг.
Нойр булчирхайн толгой хэсэгт байрласан хавдрын үед нойр булчирхайн толгой - дээд гэдэсний хамт тайрах мэс засал.
Нойр булчирхайн их бие болон сүүл хэсэгт байрласан хавдрын үед нойр булчирхайн сүүл хэсэг тайрах мэс засал эмчилгээг хийдэг.
Хими эмчилгээ: Мэс засал эмчилгээ хийх боломжгүй үед хавдрын эсийн ургалтыг сааруулах үйлдэл бүхий эм болон тариагаар эмчлэх ба зарим тохиолдолд мэс засал эмчилгээтэй хавсран эмчлэх нь үр дүнтэй байдаг.
Хөнгөвчлөх эмчилгээ: Дээрх эмчилгээний аргуудаар эмчлэх боломжгүй үед хавдрын шалтгаант хүндрэл, зовуурыг багасгах зорилгоор хөнгөвчлөх эмчилгээг сонгодог.
Нойр булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх батлагдсан зөвлөмж байдаггүй бөгөөд дараах зөвлөмжүүд хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулж болох юм.
-Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих
-Эрүүл, зөв хоолны дэглэм баримтлах
Дээр дурдсанчлан энэ өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлэх боломжгүй тул хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэхийн тулд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах хэрэгтэй ба шаардлагатай тохиолдолд дараах оношилгоог хийлгэх нь зүйтэй.
-Цусанд хавдрын маркер СА19-9 тодорхойлох
-Компьютер томограф болон MRI