Open iToim app
Дэлхийн монгол | 1 мин уншина

Монголын анхны LED гэрлийн үйлдвэр Эрдэнэтэд нээжээ

Монголын анхны LED гэрлийн үйлдвэр Эрдэнэтэд нээжээ
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 24

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн электроникийн инженер дөрвөн залуу нийлж, Монголд анхны LED гэрлийн үйлдвэр байгуулжээ . Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцан, бүтээгдэхүүнүүдийг нь үзэж сонирхсон байна. LED гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэх, галын аюулгүй, хагарч гэмтэхгүй зэрэг олон давуу талтай гэж Ерөнхий сайдад танилцууллаа. Цаашид борлуулалтаа нэмэгдүүлж Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, гудамж, талбайн гэрэлтүүлгийг хангах боломжтой гэж Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад зөвлөжээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн