“Монголд Та Хэрэгтэй” ТББ Монгол Улсаас анх удаа “Clinton Global Initiative” байгуулгад гишүүнээр элсчээ. Дэлхийн бизнес, Засгийн газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон тус байгууллагыг анх "Клинтоны сан"-гийн төсөл хэрэгжүүлэгч болгон байгуулжээ. Үүнээс хойш буюу 2008 оноос хойш АНУ-ын Нью-Йорк хотод жил бүрийн уулзалтыг зохион байгуулж, орон нутаг, бүс нутаг болон олон улсын тулгамдсан асуудлууд, тэр дундаа боловсрол, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн эрүүл мэндийн сэдвээр дэлхийн өнцөг булан бүрээс чуулж, хэлэлцдэг болжээ. Уулзалтад олон улсын компаниуд, их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд болон олон улсын улс төрийн лидерүүд хамтарч шийдэл гаргаж, түүнийгээ амьдрал дээр ажил болгон хэрэгжүүлсээр ирсэн байна. Тус байгууллагын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг үйл ажилгаанд Барак Обама, Бан Ги Мүн гэх мэт олон улсын лидерүүд, бизнесийн томчууд, академийнхан болон Холливудын одод оролцдог юм. 11 жилийн өмнө байгуулж байсан "Clinton Global Initiative" одоогоор хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээс дурдвал 180 улсад 430 сая хүнд хүрсэн байна. 46 сая хүүхэд боловсролоор дэмжисэн, 110 сая хүүхэд буюу эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн дэмжлэг боломжтой болгожээ.
Монгол Улсаас “Clinton Global Initiative” байгууллагад элсэж орсон “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын даргаар Б.Баттүшиг, дэд даргаар З.Энхмөнх, Ж.Тана нар ажилдаг юм байна. Гишүүн байгууллага болсноороо бусад дэлхийн гишүүн компаниудаас дэмжлэг авч Монголд хэрэгжүүлэх ажил дээр хамтдаа ажиллах боломжтой болно.