Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Иргэн, аж ахуйн нэгжийг НӨАТ-ын урамшуулалд ингэж хамруулна

Иргэн, аж ахуйн нэгжийг НӨАТ-ын урамшуулалд ингэж хамруулна
Нийтэлсэн 2015 оны 12 сарын 25
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эл хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хоёр хувийг буюу жилд нэг удаа НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг шинэ тогтолцоо үйлчилж эхлэх юм. Мөн иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баталгаажсан төлбөрийн баримтаар сар бүр сугалаанд оролцох эрх үүсч байгаа. Манай сайт шинэ хууль хэрэгжихээс өмнө  иргэн, аж ахуйн нэгжид НӨАТ-ын мэдээллийг өгч байгаа билээ. Өмнө нь НӨАТ тухай хуулийн талаар албаны эх сурвалжийн  ярилцлага, НӨАТ-ын төлбөрийн баримт өгөөгүй иргэн, компанийн хүлээх хариуцлагын талаар мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаа НӨАТ-ын урамшуулал болон сугалаанд хэрхэн оролцох талаар мэдээллийг хүргэж байна. 
НӨАТ-ын урамшуулалд хэрхэн хамрагдах вэ
Татварын албан ёсны төлбөрийн баримтыг эцсийн хэрэглээндээ авсан иргэн буюу албан татвар төлөгч та НӨАТ-ын урамшуулалд хамрагдана. Урамшуулалд хамрагдахын тулд таhttp://www.ebarimt.mn цахим хуудсанд хандаж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай. Урамшууллаа авахын тулд цахим хуудсанд бүртгүүлсэн хэрэглэгчийн бүртгэлээ дараах мэдээллийг үнэн зөв бөглөж баталгаажуулна.
  • * Овог
  • * Нэр
  • * Регистрийн дугаар
  • * Цахим шуудангийн хаяг
  • * Холбоо барих утасны дугаар
  • * Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаар
Таны худалдан авалт дараах нөхцөлийг хангасан тохиолдолд НӨАТ-ын урамшуулалд хамрагдах боломж үүснэ.
  • * Татварын нэгдсэн систем холбогдсон борлуулагчаас бараа үйлчилгээ худалдан авсан байх
  • * Татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг авсан байх
  • * Сугалааны тасалбарыг http://www.ebarimt.mn цахим хуудсанд 15 /арван тав/ хоногийн дотор бүртгүүлсэн байх
  • Урамшууллыг олгохдоо татвар нэгдсэн системд борлуулагчийн илгээсэн төлбөрийн баримтын мэдээлэл болон худалдан авагчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл хоорондоо нийцэж байгаа үед урамшууллыг иргэнд олгоно. 
  • Сугалааны дүрэм
  • * Сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын 2 үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ. * Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлөгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ. * Супер сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон тоон утгаараа тохирч байвал Супер сугалааны тохирлын урамшууллыг олгоно.
    • Үндсэн сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараах байдлаар тохирч байвал Үндсэн сугалааны тохирлоор урамшуулал олгоно:
    * Сугалааны дугаарын найман цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшууллыг; * Сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 2 дугаар зэргийн урамшууллыг; * Сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 3 дугаар зэргийн урамшууллыг; * Сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 4 дүгээр зэргийн урамшууллыг; * Сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 5 дугаар зэргийн урамшууллыг; * Сугалааны дугаарын аливаа сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 6 дугаар зэргийн урамшууллыг.
    • Сугалааны урамшуулал болон сугалааны дугаарыг нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогчид олгоно
    • Сугалааны тохирлыг зөвхөн өмнөх сард хэвлэгдсэн сугалааны тасалбаруудаас тодруулна
    • Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.
    • Супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгоно.
    Сугалааны дугаарын сүүлийн орноос эхлэн сугалааны тохирлын дугаарыг тодруулах юм байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн