Open iToim app
Инфографик | 2 мин уншина

Инфографик: Алхах нь хүний эрүүл мэндэд ямар тустай вэ

Инфографик: Алхах нь хүний эрүүл мэндэд ямар тустай вэ
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 12
 Та долоо хоногийн ядаж нэг өдөр явган аялал, алхалт хийж байгаарай. Хэрэв өнөөдрөөс алхалт хийх гэж буй бол Та дараах зөвөлгөөг анхааралтай уншаарай.
Алхаагаа түргэсгэ. Энгийн хүн 20 минутанд 1,5 км явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм.
Уул өөд гүй. Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.
Алхах зайгаа сунга. Ингэснээр та улам идэвхитэй болж, бие чинь аажмаар хөнгөрч ирнэ.
Хөлд эвтэй, тохирох гутал өмс. Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд улам тээг болно.
Биед эвтэйхэн хувцас өмсөх. Ууланд алхахдаа хөлсийг шингээж, амархан хатдаг, биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, ус салхинаас хамгаалах материалаар хийгдсэн биедээ эвтэйхэн хувцас аль болохоор өмсөх нь хамгийн чухал.
Зориулалтын хэрэгсэлтэй явах. Ууланд алхах, явган алхахад зориулалтын хувцаснаас гадна хэрэгсэлтэй байх нь учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах төдийгүй биеийн ачаалалыг багасгах, тэнцвэржүүлэх, хөдөлгөөнийг дэмжих зэрэг ач тустай байдаг. Иймээс зайлшгүй биедээ авч явж хэвших хэрэгсэл бол ТАЯГ, ҮҮРГЭВЧ, ХАДААС, УСНЫ САВ, нарны хэт ягаан туяанаас хамгаалах НҮДНИЙ ШИЛ, АЛЧУУР, МАЛГАЙ, БЭЭЛИЙ, бусад гэх мэт хэрэгслүүд байж болно.
Эх сурвалж: Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн