Open iToim app
Эрүүл монгол | 1 мин уншина

​Зөвлөмж: Толгойн өвдөлтийг эмгүйгээр таван минутын дотор намдаах арга

​Зөвлөмж: Толгойн өвдөлтийг эмгүйгээр таван минутын дотор намдаах арга
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 29
Толгой өвдөн зовиурлах үед ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэлгүйгээр өвчнөөс ангижрах хялбар зөвлөгөөг хүргэж байна. Энэхүү аргыг шинжлэх ухааны үүднээс “биологийн идэвхтэй цэгүүд дээр массаж хийх” гэж нэрлэдэг ажээ.
Хамгийн түрүүнд та тухтай төдийгүй амарч болох байрлалд бэлтгээрэй. Энэхүү массаж нь тийм ч удаан хугацааг шаардахгүй бөгөөд 30-60 секунд байхад л хангалттай. Хөнгөн дарах эсвэл тойрог хэлбэрээр массаж хийгээрэй.
1. Хоёр хөмсөгний голд байрлах энэ цэг нь толгойн өвчнийг намдаагаад зогсохгүй нүдний алжаалыг тайлахад тустай.

2. Хөмсөгний доод ирмэгт, нүдний ухархайн харалдаа тэгш хэмтэй байрладаг цэг. Энэ хэсэгт массажлах нь нус гоожихийг жогсоох болоод хараа сайжруулах давуу талыг мөн өөртөө агуулдаг. Массажыг нэг минутын турш зөөлөн дарах эсвэл тойрог хэлбэрээр хийгээрэй.

3. Хамар, амны хооронд, нүдтэй нэг шугамд байрлах цэг. Энэ хэсэгт дарснаар хамрын хөндийг нээж чөлөөтэй амьсгалах боломжоор хангахаас гадна толгойн өвдөлт багасгах, стресс тайлахад тусалдаг.

4.Толгойн ард байдаг цэг. Энэ цэг дээр массажлах нь нүд, чих, толгойн өвдөлт болон толгой таллаж өвдөхөд тустайн дээр хамарын битүүг гаргадаг.

5. Чихний дээр 2-3 см зайд байрладаг цэг.  Толгойн өвдөлтөөс гадна нүдний ядаргааг тайлна.

6. Гарын эрхий хурууны ард талд байдаг уг цэгт хөнгөн дарж массажлахад шүдний өвдөлтийг намдаахад нөлөө үзүүлдэг. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн