Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Зөвлөгөө: Хаврын улиралд амин дэмээр баялаг ямар хоол хүнс хэрэглэх вэ

Зөвлөгөө: Хаврын улиралд амин дэмээр баялаг ямар хоол хүнс хэрэглэх вэ
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 11
Урин дулаан хаврын улиралд Та дархлаагаа дэмжих С амин дэмээр баялаг жимс жимсгэнийг (нохойн хошуу, чацаргана, аньс, долоогоно, мөн амтат жүрж, мандарин, лимон зэрэг цитрусын төрлийн жимснүүд) сонгохоос гадна ямар ч улиралд зохистой хооллосноор эрүүл мэндээ хамгаалж, олон төрлийн өвчлөлөөс сэргийлэх боломжтой юм байна. Ингээд Нэгдүгээр эмнэлгийн эмчилгээний хоолзүйч О.Хонгорзулын бэлтгэсэн эрүүл хооллолтын зөвлөгөөг хүргэж байна. 
Эрүүл хооллох энгийн арга
Гэртээ хооллох зөв хэв маягаас гэр бүлийн зохистой хооллолт эхэлнэ:
  • Гэр бүлээрээ ширээ тойрон сууж хооллох нь эрүүл тэнцвэртэй хооллох боломжийг олгодог
  • Хоол хийх арга барилдаа анхаарах, давсны хэмжээ, хоолны найрлага зэрэгт анхаарах
  • Шим тэжээллэг хооллохын тулд жимс, ногоо, өөхгүй мах, бүтэн үрийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх
Өлсөж, хоол сойлгүйгээр зохистой хооллох: 
  • Эрүүл хооллох зуршил нь бие махбодийг шим тэжээлээр хангаж өгдөг
  • Бага багаар хооллох нь дуртай хоолноосоо татгалзахаас хялбар байдаг
  • Бүтэн үрийн үр тариа болон жимс, ногоо зэрэг эслэгээр баялаг хүнсийг хоолондоо оруулах нь цатгалан мэдрэмж төрүүлэх буюу өлсөх мэдрэмжийг бууруулдаг
  • Хоосон илчлэгтэй, чихэрлэг ундааг (хийжүүлсэн) битгий худалдаж аваарай.
Тавган дахь хоолоо зохистой харьцаатай болгох:
Эрүүл хооллолт нь эрүүл хүнсийг зохистой харьцаагаар хэрэглэхээс эхэлдэг. Илүү энерги авах энгийн арга бол зөв хүнсийг сонгох юм.
  • Жимс болон хүнсний ногоо, бүтэн үрийн үр тариа, шош, самар, өөхгүй мах, тослог багатай сүү цагаан идээ болон эрүүл тосыг сонгоорой.
  • Өөхтэй болон боловсруулсан махан бүтээгдэхүүн (хиам, зайдас...), хатуу тос буюу маргарин, даршилсан давсалсан бүтээгдэхүүн болон амттанаас татгалзах
  • Боловсруулсан тос (транс тос)-оос татгалзах
Өөх тоснууд бүгд муу биш:

Таны биед тос хэрэгцээтэй боловч зарим нь бусдаасаа илүү сайн юм. Биедээ хэрэгцээтэй сайн тосоор муу тосыг солиж хэрэглээрэй.
  • Эрүүл өөх тос нь халуун орны бус шингэн тос, самар, үр, авокадо болон загасны маханд байна.
  • Мах болон сүүн бүтээгдэхүүний мөн кокосны тос болон далдуу модны тос зэрэг хатуу, ханасан тос нь Муу өөх тос юм.
  • Зарим боловсруулсан хүнсэнд агуулагддаг транс тос болон хэсэгчлэн гидрогенжүүлсэн тосноос татгалзах хэрэгтэй

Өлсөхгүйгээр ногоон хоолтон болох: Хүнсний ногоо идэх нь транс тос болон ханасан тосны хүчил зэрэг нийт өөх тосны хэрэглээг багасгахад туслана. Амьтны гаралтай хүнсийг хязгаарлах бага зэргийн оролдлого л таньд ашигтай байх болно.
  • Уураг болон амин хүчлээ амьтны гаралтай хүнсний оронд хүнсний ногоо, бүхэл үрийн үр тариа, шош зэргээс авах
  • Хүнсний ногоо, хатаасан шош, бууцай ба хатаасан жимс зэрэг нь төмрөөр баялаг хүсний ногоонд үндэслэсэн хооллолт юм
  • Витамин В12 болон Д, цайр, кальциар баялаг хүнсээр хооллох
Ухаалаг орлуулалт хийх: Зарим нэгэн эрүүл бус хооллолтыг эрүүлээр солих эрмэлзэл байвал жижиг өөрчлөлт нь удаан хугацааны туршид том өөрчлөлтийг хийх болно.
  • Хоолны жоронд амтлагч крем (тосны) оронд тослог багатай йогурт (тараг) сонгох
  • Шарсан амттан, зуушны оронд жигнэсэн, давс багатай амттан, зууш сонгох
  • Гадуур хооллох үед, шарсан хоолны оронд гриллдсэн, өнгө нэмэх ногоо, ногооны салад сонгох 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн