Open iToim app
Фото | 2 мин уншина

Гэрэл зураг: Төрийн өндөрлөгүүд саналаа өглөө

Гэрэл зураг: Төрийн өндөрлөгүүд саналаа өглөө
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 29
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өглөө 07.00 цагт орон даяар эхэлж өдгөө сонгуулийн ирц улсын хэмжээнд 23.2 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл төрийн гурван өндөрлөг саналаа өгч, иргэд сонгогчидоо сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.
10.00 цаг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ард түмэн сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр “Сонгууль минь болж байна. Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажилласан. Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна. Тэр ажилдаа эрчимтэй орох ёстой. Хуулиа баримталж ард түмнийхээ амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал өгсөн хэсгийн хороонд 2213 иргэн саналаа өгөхөөс одоогийн байдлаар 360 гаруй иргэн саналаа өгөөд байгаа аж. Улсын хэмжээнд нэг сая 910 мянга 629 иргэн саналаа өгөх юм.
13.00 цаг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ард түмэн сонголтоо хийх л үлдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын сонгуулийн 56-р тойргийн 3-р хэсгийн санал авах байранд саналаа өглөө. Тэрээр энэ үеэр “Нийт ард түмэндээ нар, хур тэгширсэн сонгуулийн өдрийн мэндийг хүргэе. Үндсэн хуулиараа олгогдсон эрхийнхээ дагуу Монголын ард түмэн ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлох сонголтыг хийдэг. Өнгөрсөн хугацаанд бүх нам эвслүүд сонгуулийн хуулийнхаа дагуу бүх нам эвслүүд сонгуулийнхаа кампанит ажлыг амжилтай хийлээ. Одоо харин манай ард түмэн энэ сонголтоо хийх үлдлээ. Ард түмний минь сонголт мэргэн байх болтугай” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн