Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж цэргийн дээд цол генерал мөрдөстний тоог гурваар нэмлээ. Дөнгөж сая тэрээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Сайнтөрд бригадын генерал цол хүртээлээ. Цэргийн дээд цолыг 1944 оноос олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 160 гаруй хүнд алтан мөрдэс зүүгээд байна.