Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Гарын доорх материалаар гацуурын чимэглэл хийх аргууд

Гарын доорх материалаар гацуурын чимэглэл хийх аргууд
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 13
Шинэ жил ойртсоор.Та гацуураа хэрхэн чимэглэх, яаж үзэмжтэй болгох вэ гэж бодож сууна уу. Танд гацуур модоо гарын доорх материалаар чимэглэж болох энгийн аргуудаас зөвлөж байна. 
Оймсон хүн
Хэрэггүй болсон оймсоо чимэглэж, бяцхан өвгөн хийж, гацуур модоо чимэглэж болох юм. Оймсоо хайчилна. Дотор талаас нь уяад цагаан будаа хийгээд гэдэс хэсгийг нь хийнэ. Гэдсийг нь цүдийлгэн амсарыг нь уях бөгөөд дахин цагаан будаа хйиж толгой нь бэлэн болно. Мөн орой хэсгийг уяна. Үүний дараа энгэрт нь товч хадаж, нүд хамрыг жижиг шүрээр хийгээрэй. Даавууны өөдөс ашиглан ороолт малгайны чимэглэл хийж болно.
Чийдэнгээр хийсэн буга
Шатсан гэрлийн чийдэнгээ будаж, буга, цасан өвгөн, оцон шувуу зэрэг  янз бүрийн тоглоом хийж, гацуураа чимэглэж болно. Үүнд: чийдэн, будаг\хумсны будаг ашиглаж болно\, цавуу, нунтаг саа, товч, тууз, гогцоо, саа хэрэгтэй.
Зурагт бөмбөлөг
Дурсамж болон үлдэж буй хамгийн сайхан агшинаа шилэн бөмбөлөгт хийн гацуур модоо чимж болно. Үүнд:өнгийн цаас, давс, гэрэл зураг хэрэгтэй.
undefined
Мөхөөлдөсний ишээр хийх чимэглэл
Мөхөөлдөсний ишээ будах эсвэл даавуу өөдөс нааж, янз бүрийн чимэглэл хийж болно.
Хуванцар саваар хийх чимэглэл
Хуванцар саваар гацуурны бємбєлгєн чимэглэл хийж болно. Vvний тулд ундааны савыг нарийхан урт урт хайчлаад, хоёр талыг нь пємбийлгєн бэхлээд, дуртай єнгєєрєє будахад хангалттай.
Түлхүүрээр хийх чимэглэл
Шаардлагагүй түлхүүрүүдийг будаж, чимэглээд гацууртаа өлгөж болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн