Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

Веган хоолтон болох үед хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ

Веган хоолтон болох үед хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 27
Мах болоод сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзаж веган болох бодол таны бодолд эргэлдэж байна уу? Мэдээж сүүлийн үед веган болох сонголтыг хийх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Гэхдээ энэ нь үнэхээр танд сайн зүйл мөн гэж үү? Тэгвэл веган хоолтон болох үед хүний бие махбодид юу болдог талаар судлаачдын байр суурийг харцгаая.
Цагаан хоолтон болох шийдвэрийг гаргасан эхний хэдэн долоо хоногт танд ядрах мэдрэмж ихээр төрөх болно. Махгүйгээр дан ногоо идсэнээр улаан эсийг бий болгож, хүчилтөрөгчийг биед дамжуулахад тусалдаг B12 болон төмрийн хэрэгцээг хангалттай хэмжээнд нөхөж чадахгүй. Үүнд элдэв төрлийн самар, нэмэлт тэжээлүүд тус болохгүй.
Түүнчлэн веган хоол нь таны өмнө нь мэдэрч байснаас тийм ч амттай биш болохыг олж мэдэх болно. Энэ нь амт, үнэрийг мэдрэхэд тусалдаг цайрын хэмжээ таны биед бага болсноос үүдэлтэй.
Нэмж хэлэхэд, жин ихээр хасах болно. Өөрчлөлт хийсний дараа шинэхэн веганууд 10 сарын дотор жингээсээ дунджаар 5кг хаясан байдаг байна. Үүний дээр 2009 онд хийсэн судалгаагаар өөр бусад төрлийн хоолны дэглэм барьдаг хүмүүстэй вегануудыг харьцуулахад “Биеийн жингийн индекс” харьцангуй бага байдаг нь тогтоогджээ.
Өөр нэг давуу тал нь цусан дахь холестерин багасч, цусны даралт, зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг аж. 1999 онд явуулсан судалгаагаар цусан дахь холестерины хэмжээ цагаан хоолтнуудад 24 хувиар бага байсан гэнэ.
Харин кальцийг сүү, сүүн бүтээгдэхүүнээс авдаг хүмүүсийн хувьд кальцийн төвшин маш бага болдог байна. Гэхдээ үүнийг цэцэгт байцаа болоод бусад навчит ногоонуудаар нөхөх боломжтой. Үнэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн дэх лактозыг задлах фермент нийт хүн төрөлхтний 60 хувьд нь байдаггүй байна.
Ингээд харвал ямар ч хоолны дэглэмийн нэгэн адил цагаан хоолтон болох нь эерэг, сөрөг хоёр талын нөлөөлөлтэй. Тиймээс ямар төрлийн хоолны дэглэм нь танд хамгийн сайн тохирохыг судалж үзээд, шийдвэрээ гаргаарай.
Эх сурвалж: Business Insider 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн