Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа дотор эрхтэн тэр дундаа бөөр, ходоодны өвчлөлийн талаар төлхүү ярилаа. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Хеликобактерийг яаж төгс эмчлэх вэ. Хелипак гэдэг эмийг уугаад нэмэртэй юу. Эмч энэ эмийг биш өөр гурван эмийг нийлүүлж уу гэж бичиж өгсөн, ууж дуусаад жил болж байна. Дахиад нүүр хүзүүгээр юм гараад байх юм. Ардын эмчилгээ ч юм уу, өөр хялбар эмчилгээ байна уу. Антибиотик их уухаар муу гэх юм. Та энэ талаар дэлгэрэнгүй хариулж өгнө үү?
-Хеликобактерийн шинжилгээг янз янзаар хийдэг. Зарим нь найм, зарим нь тавь хүртэл гэсэн үзүүлэлттэй бол хэвийн гэж үздэг. Бага зэрэг их байхад, тэр тусмаа зовиургүй байвал гайгүй, заавал эмчлэх гээд байх хэрэггүй. Яагаад гэвэл, дэлхийд нийт хүн амын бараг 80 хувьд нь хеликобактери байж байдаг. Бүр их болчихоод байвал, дээрээс нь стресс нэмэгдвэл энэ хоёр хүчин зүйл нийлж байж хүний ходоодонд шарх үүсгэдэг. Тэгэх тусмаа өмнө нь нэг удаа эмчилгээ хийлгээд зүгээр болоогүй бол эм уухаасаа илүү хоол ундаа, хоолны дэглэмээ зөв болгож, их хоол идэлгүй, илүү сайн өлсч байх хэрэгтэй. Хеликобактеритай бол хөдөлгөөнтэй байж, ялангуяа гэдэсний дасгал сайн хийж бай . Гэдэс гүзээлж томроод, хэвлийн даралт байхгүй болбол цөсний хүүдий томорч, чулуутай болно. Ходоод ч сунана. Гурав дахь нь стресс. Улаанбаатар айхтар стресстэй орчин болсон. Сүүлийн хорин жил гэхэд зүрх судасны өвчин Улаанбаатарт хэд дахин нэмэгдсэн байгаа. Стресстэй л холбоотой. Тийм болохоор аль болох тайван, аливаа юманд уужуу тайван хандаж байх хэрэгтэй. Тэгэхгүй, урд байгаа машин болгоны хойноос сигналдаж, ажил дээрээ хүн болгоны хэлснийг үг болгоод өрвөлзөөд байлаа гэхэд урд байгаа машин ч явахгүй, үг сөргөлдсөн хүн ч өөрчлөгдөхгүй, өөрөө л нервтээд, стресстээд үлдэнэ. Стресстээд байвал өөрийн чинь эрүүл мэнд, ходоод, цөс, тэр тусмаа даралт, мэдрэл, судаснууд өөрчлөлтөд орж байдаг юм шүү. Болдог бол ажлын дараа аль болох дасгал хийх, эсвэл алхах зэргээр хөлсөө гаргаж байх хэрэгтэй. Тэгвэл өдөржин хуримтлагдсан стресс гардаг, зүрхийг, ходоодыг хурдан агшааж, ходоодны булчинг чангаруулдаг, судсуудыг нарийсгадаг бодисуудаа зарцуулах хэрэгтэй. Америк кинонд гардаг шиг их стресстэй ажил хийдэг биржийнхэн, бизнесийнхэн ажлаа тарсны дараа теннис тоглох юм уу, дугуй унах зэргээр дасгал хийдэг. Энэ нь стрессийн эсрэг эрүүл мэндээ хамгаалж буй өөрийнх нь эмчилгээ. Тэгэхээр эдгээр дасгал, хөдөлгөөнүүдийг хийсэн нь хеликобактерийн эсрэг эм ууснаас илүү үр дүнтэй сайн. -Бүдүүн гэдэсний шархлаат өвчин эдгэх магадлал хэр вэ?
-Ходоод, элэг, цөс, бүдүүн гэдсийг яаж цэвэрлэдэг юм бэ?
-Нарийн яривал тус тусад нь цэвэрлэх аргууд ярьж болох байх. Гэхдээ энэ хүн нийтэд асууж байгаа болохоор нэгдүгээрт, сайн өлсч байгаад зөв хооллох хэрэгтэй . Ингэснээр амны хөндийгөөс авахуулаад шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах систем нь цэвэрлэгдэнэ. Дээр нь ус сайн ууж байх ёстой. -Өтгөн хатах шинж тэмдэг ямар учраас илэрдэг юм бол, яаж эмчлэх вэ?
-Хүний гэдэс 5-6 мерт урт. Өдөртөө 20 литр шингэн гэдэс рүү ялгарна . Нарийн гэдсэнд ихэнхи нь эргэж шимэгдээд, бүдүүн гэдсэнд өтгөн болж очдог. Эмэгтэйчүүдийн 1/3 шахам нь урт болон томорсон бүдүүн гэдэстэй байдаг. Жирэмсэн болоход бүдүүн гэдсэн дээр нь хүүхэд хэвтчихдэг. Тэрнээс болоод төрсний дараа ч юм уу эмэгтэйчүүдэд өтгөн хатах тохиолдол их байдаг. Өтгөн хатах нь муу. Ядаж хоногтоо нэг удаа ялгарч байх ёстой. Гэрээсээ хогоо гаргахгүй бол удаад, өмхийрдөгтэй адил хэрэггүй босисууд нь буцаад биедээ шимэгдээд байдаг. Тэр байтугай 6-7 хоног болоход хордоод нүүрэн дээр нь юм гараад, царай нь барайж, норгүй болж бие тавгүйтэх сөрөг нөлөөтэй. Тиймээс бүсээ чанга бүсэлж байх ёстой. Монголчууд эртнээс “Бүс чанга бол зориг чанга” гэдэг байсан. Бүс чанга бол гэдэс ялхайж, өөхөлж, хөдөлгөөн нь мууддаггүй . Энэ бол зөвхөн өтгөн хатах биш цөс сунахад ч хамаатай. Мөн дээр үед хүмүүс бурхандаа мөргөдөг байсан. Сунаж мөргөхөд гэдэсний булчин чангардаг. Үүнтэй адил гэдэсний дасгал хий. Гүзээ харвингаа арилга. Гэдэс хэвлийн хөндийгөө идэвхтэй хөдөлгөөнтэй байлга. Гуравдугаарт, их таргалахгүй байх хэрэгтэй. Таргалалт гэдэг зөвхөн арьсан доор байгаа өөх биш , бөөр ба цацархайн өөхнөөс эхэлдэг . Тэгээд сэмж элэг гэх мэт эрхтнүүд таргалсан бол гүрвэлзэх хөдөлгөөн муу байна гэсэн үг. Тэгээд ч эмэгтэй хүн, ямаа хоёр дотор өөх ихтэй байдаг. Дөрөвдүгээрт, хоолоо тохируулж идэх хэрэгтэй. Монголчууд хонины мах идэхийн хажуугаар арвайн гурил, сульхир, хоёрдугаар гурил, шар будаа иддэг байсан. Эдгээр нь бүдүүн гэдсэнд очиж задардаг, бүдүүн гэдсийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгадаг. Энэ дөрвөн зөвлөгөө өтгөн хатахын эсрэг биш, ер нь эрүүл байх зөвлөгөөний нэг хэсэг юм шүү. -Шулуун гэдэснээс цус гараад байна. Өмнө нь багаар гарч байсан. Ходоодны эмчилгээ хийлгэж байсан. 23 настай эмэгтэй?
-Шулуун гэдэснээс гарч байгаа цус ямар өнгөтэй, хүндээр бие засах үед гарч байгаа юм уу, зүгээх байхад гарч байгаа юм уу, хэмжээ нь ямар байна гэдгээс авахуулаад олон зүйлийг мэдэх хэрэгтэй байна. Ялангуяа ходоодны эмчилгээ хийлгэж байсан гэхээр тодруулах хэрэгтэй. Геморрой байна уу гэдгийг хамгийн түрүүнд тодруулж, түүний дараа хавдар байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Муугаас нь эхэлж бодох нь зүйтэй гэмээр байна. Геморройг эмчийн үзлэгээр тогтоочихож болно. Зүгээр гэвэл бүдүүн гэдсээ дурандуулж, хавдар байна уу, шарх, үрэвсэл байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй.
-Би 51 настай, их тарган. Бөөрний даралттай. Эм уугаад даралт олигтой буухгүй юм. Эмчилгээ хийлгэдэг ч үр дүн гаргахгүй байна. Зөвлөгөө өгнө үү?
-Бөөрний даралт бол даралт ихдэх өвчнөөс тусдаа ойлголт . Дотроо хоёр, гурван янз. Нэгд, бөөрний судас нарийсвал бөөрөнд очиж байгаа цусан хангамж багассанаас болоод бөөрний даралт ихэсдэг. Хоёрт, бөөрний үрэвсэлт өвчнүүдийн үед гломерулонеффит юм уу, нефритийн хам шинж хавсарсан бөөрний өвчнүүдийн үед бас даралт ихэсдэг. Бөөрний даралт нь үнэн юм болов уу. Зарим хүн бөөрний даралт гэж өөртөө онош тавиад байдаг. Их тарган гэж байгаа бол энэ хүн магадгүй таргалалтаасаа, жин нэмснээсээ, судас хатуурснаасаа, зүрхэнд ачаалал их байгаагаасаа болоод даралт их байгаа байх. Тэгэхээр энэ хүн бөөрний даралттай эсэхээ тодруулсан нь дээр. Үүнийг мэдэх амархан. Шээсний шинжилгээ өгөөд л дотор нь уураг эритроцит, ямар нэгэн өөрчлөлт, нефритийн хам шинж байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Тэгээд гайгүй бол бөөрний артерийг шалгуулж болдог. Бөөрний ангиографийн шинжилгээ хийлгээд үз. Энэ хоёр зүгээр гарвал бөөрний даралттай биш гэсэн үг. Биш гэдгийг мэдвэл таргалалттайгаа л тэмцэнэ дээ. Гэхдээ таргалалт бол дотроо олон янз. Энэ хүн өөрийгөө их тарган гэсэн байна. Жингээ яг хэлээгүй болохоор хэлэхэд хэцүү. Бага зэргийн дунд зэргийн тарган бол гайгүй, тэмцэж болдог. Маш тарган хүн хэцүү л дээ, хоол эмээр зохицуулахад турах арга байхгүй. Тэгэхээр магадгүй маш их тарган байгаад тэрнээсээ даралт их, зүрх муу, саахарын өвчтэй гэдэг юм уу, нуруу, хөл муу болоод бүх эрүүл мэндэд нөлөөлж байгаа бол хэцүү. Тавин нэг бол залуу нас шүү дээ. Тэгэхээр мэс заслын аргаар таргалалтынхаа асуудлыг шийдэх арга бас байдаг. Ходоодонд хийдэг хоёр, гурван янзын хагалгаа байдаг. Маш их үр дүнтэй, эрсдэл багатай. -Өндөр өсгийт бөөрөнд муу гэдэг. Үнэн үү?
-Өндөр өсгийт өмссөнөөр өвдгөнд илүү муу нөлөөтэй . Ялангуяа залуу багаасаа өндөр өсгийт өмсвөл насаараа тахир өвдөгтэй болох магадлал өндөртэй . Улмаар намхавтар өсгийтэй гутал өмсч чадахаа болино. Өвдөг, өлмий, тавхайн хэсгийн ясанд тийм өөрчлөлт орчихдог. Тэгэхээр 18 наснаас хойш дунд зэргийн аажмаар өндөвтөр өсгийт өмсөж байж дасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөл, таазны ясанд сайн биш. Түүнээс биш бөөрөнд онцгой аюултай юм байхгүй. Өндөр өсгийт гэж ярьдаг ч өмссөн хүн өсгий дээрээ биш өлмий дээрээ явдаг гутал байх л даа. Тэгэхээр хөлийн хуруу, ул, шивнүүр яс, шагай, өвдөг, түнхний үеэ, хөлийн булчингуудаа сайн амрааж бүр их зовоолгүй шиг өмсөх, өдөртөө аль болох цөөн цагаар өмсөж байхгүй бол эрүүл мэндийн хувьд нэлээд үнэтэй гоо сайхан болж магадгүй. -Бөөрний унжилтыг яаж мэдэх вэ?
-Их тарган хүн биш бол тэмтэрч мэдэж болно. Ер нь бол өвчтөнийг үзээд хоёр талд тэмтрэхэд хэвийн үедээ бөөрний доод ирмэг дөнгөж гарт баригдаад дээшээ мултраад байдаг. Харин шээгүүр тахиралдаж уу, өргөсч үү, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж үү гэдгийг бөөрний урографийн шинжилгээгээр буюу будагч бодис судсаар хийгээд тэр нь бөөрөөр ямр хугацаанд яаж гарч байгаа юм, дүрсүүд нь ямар байна гэдгийг харах боломжтой. ЭХО-гоор ч гэсэн оношилж болно.
-Хэт тарган хүмүүс яаж турвал зүгээр вэ. Нэгэнт таргалчихсан, бүр яаж ч биеийн тамираар хичээллээд турахаа больчихсон, зүрх нь ачааллаа дийлэхээ больчихсон, диабеттэй хүмүүс энэ талаар их асуудаг л даа. Энэ талаар та зөвлөгөө өгнө үү?
-Сүүлийн үеийн арга хэмжээ авах талаар ярихын өмөн ер нь таргалалт гэж юу вэ, турах ямар аргууд байдаг талаар өнгөцхөн яръя. Таргалалт гэдэг бол зүгээр хүмүүсийн мариа юм уу, жин биш. Таргалалт бол өвчин. Тийм учраас анагаах ухаанд таргалалт гэдгийг өвчин гээд бүр оношлочихсон. Таргалалтын өвчин нь нэг хоёр, гуравдугаар зэрэгтэй. Манайхны хар яриагаар атаархам тарган, өрөвдөм тарган, аргаа барсан тарган гэж болохоор тийм ангиллууд байдаг. Яагаад гэвэл таргалалтаас болж их олон өвчний эх үүсвэр тавигдаж, эмгэг үүсгэдэг. Саахарын өвчин жишээ нь, бүх эрхтэн системийг гэмтээдэг. Хоёрдугаарт, сүүлийн үед таргалалтыг хэмжих өөр арга бий болсон. Өмнө нь биеийн жингээс 100 юм уу, 105-ыг хас, өндөр нарийхан хүн 105-ыг, дунд зэргийн биетэй хүн бол 100-г, ерөнхийдөө өргөн, том ястай хүмүүс 95-ыг хас гэдэг байсан. Тэрнээс арай өөр хэмжээс гарч ирж байна. Яагаад гэвэл турах гэсэн хүмүүс хоолоо хасаад байдаг. Хоолоо хасахаар биеийн булчин үндсэн хэсэг турсан мөртлөө өөх нь байж л байдаг . Жин нь бага мөртлөө их өөхтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс гарч ирсэн. Эсвэл бодигийн 120, 130 кг жинтэй мөртлөө дасгалжсан хүмүүс байдаг. Үүнээс болоод таргалалтыг өөр юмаар хэмждэг болсон. Өөрөөр хэлбэл, хүний биеийн жингийн хэдэн хувь нь өөх байна гэдгээр хэмждэг болсон. Эмэгтэй хүнд өөхний хэмжээ 30-тай, дээд тал нь 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. -Яаж тэрийг мэдэж болох вэ. Дотор байгаа өөхийг хэвийн байгааг мэдэж болох уу?
-Эрэгтэй хүн дээд тал нь 20-30 хувиас хэтрүүлэхгүй дотор өөхтэй байх ёстой . Мэргэжлийн тамирчид таван хувь дотор өөхөө барьдаг. Бараг өөхгүй, дан булчин, дасгалжсан бие байна гэсэн уг. Компьютер томограммыг бид евчин оношлоход ашигладаг байсан бол сүүлийн уед урьдчилан сэргийлэхэд ашиглаж байна. Жишээлбэл, бэлхүүсний төвшинд компьютер хийлгээд, зөвхөн гадар өөхийг хэмжихээс гадна, дотор байгаа бөөрний эргэн тойрны өөхийг болдог. Хүний биеийн хэдэн хувь нь булчин, хэдэн хувь нь өөх байна гэдгийг тодорхойлж болдог. Энүүгээр бол болно. Бөхчүүд гэхэд нь их байгаа, тэгсэн мөртлөө өөхний хувь бага. Тийм бол дасгалжсан ендер жинтэй байж болно. Тэгсэн мөртлөө биеийн жин нь хэвийн шиг мөртлөө улцгар дасгалжаагуй, зөвхөн хоол хасаад 40 хувиас илуу өөхтэй байх нь жин бага байгаа мөртлөө муу гэсэн уг. Монголчууд ийн үед турах гэж маш олон арга хэрэглэж байга. Нарантуул зал дээр хүний гараас эм, хятадын цай авдаг. Тэр эмнүүд бол ерөнхийдөө их хортой байдаг юм шүү. Яагаад гэвэл хүний биеийн жинг багасгах ундсэн хэдхэн арга байгаа. Нэгдугээрт, гүйлгээд жин багасна. Ихэнх нь гүйлгэдэг арга байдаг. Тэр цайнууд нь бүгд гүйлгэж тураадаг. Хоёрдугаарт, хаванг нь хөөлгөдөг, шээлгэдэг эмнууд байдаг. Энэ эмнууд нэг, хоёр удаа уухад зүгээр байж болох юм. Гэтэл удаан хэрэглээд, зөвхөн энэ эмнуудээр турна гэвэл эруул мэндэд сөрөг нөлөөтэй. Ингэж удаан гүйлгэж, шээс алдаад байвал хүний биеийн дотоод зохицолдолт бүгд алдагдана гэсэн үг. Тамир тэнхээгуй болно, дархлаа суларна, уураг, давс усны баланс алдагдана, ядарна. Тэгэхээр ямар ч өвчин, ялангуяа ханиад томуу амархан тусна. Гурав дахь нь бамбайн үйл ажиллагааг ихэсгэх эмнүүд байдаг. Нэг хэсэг хүүхнүүд тийм эм их уудаг байсан. Тэрнээсээ болоод бүр салганасан, турсан мөртлөө бамбайн хордлоготой хүмүүс болж хувирсан. Тэгэхээр болгоомжтой байх ёстой. Гэтэл эруул мэндэд хоргүй хэвийн турах аргууд байгаа. Зөв хооллох, дасгал хийх гээд. Энэ бол тийм амар биш л дээ. Урт удаан хугацаанд маш их хөделмер шаарддаг. Бүтэн жил, хоёр жил дасгал хийж байж,өөхнөөсөө салах ёстой. Гадар өөх, дотор өөх, бүр нөөц өөхнөөсөө багасгах ёстой. Гэтэл үүнийг хийж чадахгүй хүмүүс байдаг. Тийм хүмүүст бол бид, зурхний эмч нар их зөвлөгөө өгдөг. Жингээ барихын тyлд хамгийн энгийн аргуудыг хэрэглэх, ядахдаа, ногоон цай ууж байхыг зевледег. Женшень хэрэглэж болно, хун орхоодойн бэлдмэл байна, өглөө өлөн дээрээ зөгийн балтай ус ууж болно. Буцалгасан ус уугаад өлөн байж болно. Суулийн уед ногоон цайг женшеньтэй буюу зөгийн балтай хавсаргасан ийм зөв цайны бэлдмэлууд маш их гарч байгаа. Тийм цайнуудыг авах юм бол сарын дотор таван кг турахгуй ч гэсэн хоёр жилийн хугацаанд магадгуй 10 кг турна. Ямар ч евчин зовиургуй, биед хоргуй, магадгуй эсрэгээр дархлаагаа, биеэ сайжруулна. Гэтэл асуултад гарсан шиг санаа байгаад байдаг ч хийх гээд чадахгүй, магадгуй суурь евчинтэй, удаан хугацаагаар таргалснаас болоод, дасгалжилт хийх ямар ч бололцоогуй, бүдүүн болчихсон, турахгуй болчихсон хүмүүс байдаг. Ийм хүмүүст сүүлийн арга хэмжээ болгож хагалгаа хийдэг. Хагалгааны аргуудын нэг нь ходоодон дотор нь үлээчихсэн шаар шиг юм хийх. Тэгэхээр ходоодны хэмжээ багасаад их юм идэж чадахгуй. Шаар ихэнх зайг нь эзэлчихдэг. Эсвэл ходоодных нь гадуур бөгж хийчихдэг. Тэгэхээр ходоод өөрөө дуурчихсэн юм шиг мэдээлээд, хоол идэх дур багасаад, идсэн ч орж чадахаа больж, бага иддэг болдог. Эсвэл хамгийн тугээмэл, дуучин Паваротти юм уу, Марадонагийн хийлгэж байсан хагалгаа байна. Манайд ч гэсэн гуравдугаар, нэгдүгээр эмнэлэст маш цөөхөн тохиолдолд өвчтөний хүсэлтээр, эрүүл мэндийн заалтаар хийдэг. Нээлттэй буюу дурангаар хийж болдог. Энэ нь ходоодыг тайраад, ходоод алгасах хагалгаа юм.