Цэцээ гүн бол Богд хан уулын ноён оргил. Далайн төвшнээс дээш 2268 метр өндөр өргөгдсөн. Зарим түүхэн сурвалжид энэхүү уулын эзнийг "Цэц гүн" ноён гэж тэмдэглэсэн байдаг. Улмаар он цагийн аясаар Цэцээ гүн хэмээн нэрийдэх болжээ. Амралтын өдрийг манай Улаанбаатар хотын иргэд эрүүл агаарт, тэр дундаа ууланд явган аялал хийж өнгөрөөх нь ихэсч байгаа. Бид Цэцээ гүн рүү явган аялал хийсэн гэрэл зургийн сурвалжлагаа хүргэж байна.