Гурван шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн сэтгэгдлээ иргэн Р.Батрагчаа илэрхийлж байна.-Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлтэй хоёр он дамнан түүний хүү Б.Чулуудай, Б.Чулуудайн "Грандлайн" ХХК-ийн талаар шүүхдэлцсэний эцэст 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээ гаргуулж үнэн гэж байдаг юм байна, Монгол улсад шүүхийн шударга тогтолцоо бүрдсэн юм байна гэдгийг Монголын ард түмэнд харуулсандаа баяртай байна.Тамга барьсан засаг ноёнтой заргалдах тийм амар ч байсангүй, тиймдээ ч өөрийн нүүр номныхоо нэрийг хүртэл өөрчилж байсан цаг саяхан. Э.Бат-Үүл дарга хамгийн их ажил хийсэн хотын мэр гэж нийслэлчүүдийн багагүй хэсэг нь ярьдагтай санал нийлдэггүй ч асар их төсөвтэй нийслэлийг дөрвөн жил удирдсан хүний баг маш их ажил амжуулсныг харин үгүйсгэдэггүй билээ.Мэдээж хотын түүхэнд байгаагүй маш их мөнгөтэй байсан Э.Бат-Үүлийн баг их ажил амжуулсан байж болох ч Э.Бат-Үүл дарга "Грандлайн” компанитай холбоотой асуудалд улстөрч хүний ёс жудаг, ёс зүй, хууль, шударга ёсыг баримтлаагүйд жаахан харамсаж байгаагаа энд тэмдэглэх нь зүйтэй байх. Одоо энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шударгаар шийдвэрлэж буруутай этгээдэд хариуцлага тооцох л үлдлээ!!!