Open iToim app
Хуулийн цаг | 5 мин уншина

Ардчилсан Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсны ЭШЛЭЛ ҮГС

Ардчилсан Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсны ЭШЛЭЛ ҮГС
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 13
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр зайлшгүй дурсан санаж, хэлсэн үгийг нь нэхэн бодох ёстой хүний нэг бол Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Гавьяат хуульч Б.Чимид агсан юм. Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсны хэлсэн эшлэл үгнүүдээс түүвэрлэн хүргэж байна.

-Монгол Улс парламентын Бүгд найрамд улс байна гэдгийг ард түмний санал асуулгаар, 900 мянган хүний олонхийн саналаар шийдэж 1992 оны Үндсэн хуульд тусгасан. Ард түмний энэ шийдлийг ямар нэгэн улс төрийн нам, улс төрийн зүтгэлтний хүслээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрэв тэгвэл жинхэнэ төрийн эргэлт болно
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
-Яагаад бусармаг асуудлыг амархан шийдээд байна гэхээр олонхи, цөөнх, эрх мэдэл хуваарилах зарчим алга болсонтой холбоотой.
Өдрийн сонин, 2010.01.12
-Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм.
Монголын үнэн, 2010.12.15
-Хамааралтай, хамааралгүй болгон дээр л Үндсэн хууль л болохгүй байна гэсэн үг их цухалзах болжээ. Хамаг юмны бурууг түүнд чихэж, харицулагаас зайлсхийж, морь бусгадаг бул хар чулуу шиг болгоод байгаатай санал нийлдэггүй. Хот, тосгон хогтой байна гэхэд Үндсэн хуулиас болж байна гэж ярих.
Өдрийн сонин, 2010.01.12
-Үндсэн хууль бол тогтворжсон нийгмийг бататгасан бус, харин төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлсэн хууль юм.
-Зөвлөх гэдэг чинь дарга тэргүүтнийхээ ам нь биш, чих нь байхгүй юу. Чихэнд нь хэрэгтэй гэснээ хэлж тархиар нь дамжуулан амаар нь гаргах учиртай байдаг. Тийм байтал шийдвэр гаргадаг ихэс дээдсийнхээ хажуугаар албад түшмэд нь ам мэдэн цуураад байвал нэгдмэл бодлого, нэг шийдвэр гэж байж чадахгүй.
Өдрийн сонин, 2001.04.11
-Хуулийн үзэл баримтлал нь ил биш далд, нэр томъёолол, үг үсгийн цаана байгаа хэрэг . Урьдаар үзэл баримтлал бүрдэж, дараа нь хуулийн томъёолол гардгаас биш, томъёоллоо биччихээд, баталчихаад үзэл баримтлалаа боловсруулна гэж байхгүй шүү дээ.
Өдрийн сонин, 2001.04.11
"Ардчилсан Үндсэн хууль 20" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
-Засгийн газрын улс төр, эрх зүйн үйл ажиллагааны тэргүүн шугам нь Үндсэн хуулийг хамгаалах, биелэлтийг хангах явдал билээ.
"Ардчилсан Үндсэн хууль 20" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
Үндсэн хууль түүний аюулгүй байдлыг Үндэсний аюулгүй байдлын өндөр төвшинд авч үзэхийг ойлгоогүй буюу үгүйсгэн цэцэрхэгчдийн дуу цухалзах болжээ. Сонгууль дөхөхөөр ч тэр юмуу.
"Ардчилсан Үндсэн хууль 20" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
-Төрийн эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол парлемантаа байгуулж байгаа, өөртөө засах байгууллагаа байгуулж байгаа, түүнийгээ шатгүйгээр хянаж байгаа. Төрийн хэрэгт шууд ардчиллын замаар оролцож байгаа энэ утгаар хэлж байгаа юм.
БНМАУ-ын Бага хурлын III чуулганы 1991.05.17-ны өдрийн тэмдэглэлээс
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
-Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нь ард түмний өмнөөс засгийн нэгдмэл байдлыг хангах, өөрөөр хэлбэл төрийн бодлого, зарчмыг эцсийн дүнд гагцхүү УИХ тодорхойлоно
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
-Ер нь парламентад бол нэгэнт улсыг хуулиар удирдана, хуулийг парламент батална гэж байгаа болохоор улс төрийн янз бүрийн програм биш хууль улсыг авч явна
БНМАУ-ын Ардын их хурлын хуралдааны протокол 1991.11.30
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
-Даргын толгойд юу орсноор дүрмээ хийж болохгүй. Төрийн хүний толгой, хөл нь нэг судсаар холбогддог
БНМАУ-ын Үндсэн хууль боловсруулах ажлын комиссын хурлын протокол 1990.11.09
-Ард түмэн гэдгийг Улсын Ерөнхийлөгч хэлдэг үг. Эсвэл улсын хэмжээнд дийлэнхэд нь судалгаа хийсэн шинжлэх ухааны байгууллага өөрийнхөө өмнөөс биш шинжлэх ухааны үүднээс хэлдэг үг.
БНМАУ-ын Ардын их хурлын хуралдааны протокол 1991.12.10
Сонгуульд суралцахуй, 2008, 255 дахь тал
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
Үндэсний шуудан сонин, 2013.01.14
Өдрийн сонин, 2004.02.18
-Өнөөдөр хуулийг их сургуулийн профессор хийгээд бакалаврууд нь хянаад, малын эмч, багш, сэтгүүлч нар (УИХ-гишүүн) гаргаж байна. Өөрөөр хэлбэл, анх төрсөн хүүхэд эмнэлгээс гаргаж авахад өөр хүүхэд болчихоод байна гэсэн үг
Уулзалтын протоколоос, 2005.11.14
Зууны мэдээ сонин, 2004.11.26
Эрх чөлөө сонин, 1993.06.03
-УИХ-ын гишүүдэд жам ёсны хууль батлах ёстойг нь зориуд энд хэлмээр байна. Кноп дарахын өмнө энэ хууль үнэхээр иргэн хүний өнөө болон алс ирээдүйн амьдралын ашиг тусыг тусгаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг бодолцож байх ёстой
Хийморь сонин, 2007 оны нэгдүгээр сар
Залуу лидер клубын 5 жилийн ойд илгээсэн үг, 2001.09.27
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн