Open iToim app
Дэлхий | 6 мин уншина

​Аль улс юугаараа алдартай вэ

​Аль улс юугаараа алдартай вэ
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 28
Бүх улс үндэстэн ямар нэгэн содон онцлогтой, дэлхийд аль нэг зүйлээрээ алдартай байдаг. Сайн, муу, хөгжилтэй, заримдаа харамсмаар зүйлээр ч бусад орноос илүү байдаг. Үүгээр нь бид тухайн орныг тодотгож, дүгнэх нь элбэг.
Тэгвэл “DogHouse Diaries” цахим хуудас, комик онлайн сэтгүүл улс орнуудыг дэлхийд юугаараа алдартай, онцлог болохыг газрын зураг дээрх нутаг дэвсгэр дээр нь зааж нэрлэсэн байна. Энэхүү газрын зургийг тус сэтгүүл Дэлхийн банкны судалгаа болон Гиннессийн амжилтууд, интернэт дэх статистик тоо баримтуудаар баримжаалжээ.

Монгол- Үлэг гүрвэлийн яс
Тус үзүүлэлтэд манай улс уул уурхайгаараа бус, үлэг гүрвэл буюу динозаврын олдвороороо алдартай хэмээн бичигджээ. Гэхдээ энэ тийм ч муу зүйл биш юм. Ерөнхийдөө дэлхийн улс орнууд үлэг гүрвэл судлалыг нухацтай авч үздэг бөгөөд хүүхдүүдээ ч багаас нь үлэг гүрвэлийн тоглоомоор хүмүүжүүлдэг. Учир нь үлэг гүрвэл хүүхдийн таних мэдэхүй, сонирхлыг өдөөдөг давуу талтай аж.
Агаарын бохирдол, сэргээгдэх эрчим хүч-Хятад
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын асуудал Хятад улсын толгойн өвчин болоод байгаа. Тиймээс ч Хятадын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах цогц төлөвлөгөө боловсруулж, утааны эх үүсвэр болдог нүүрсний хэрэглээг багасгах асуудалд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус улс хамгийн их агаарын бохирдолтой зургаан мужийнхаа дунд “агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах” уралдаан зарлаж, ялсан мужид таван тэрбум юанийн шагнал өгнө хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч Хятадын их утаа 1959 оны Лондоны агаарын бохирдлын эмгэнэлт явдлыг давтахад хүрээд байгаа юм. Тухайн үед тавхан хоногийн дотор 4000 гаруй хүн амиа алдаж, Лондон хот тэр чигтээ зогссон байдаг. Үүнтэй адил энэ даваа гаригт Хятадын Харбин хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой хэмжээнээс 40 дахин ихэсч, 11 сая хүн амтай хот сургууль, агаарын тээвэр, замуудаа хааж, үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоосон юм.
Хэдийгээр Хятад улс ийн агаарын бохирдлоороо “алдартай” ч сэргээгдэх эрчим хүчээрээ ч тэргүүлдэг юм.
Эсэргүүцлийн жагсаал цуглаан ба цөмийн цэнэгт хошуу-ОХУ
ОХУ-ын иргэдийг дургүйцлээ илэрхийлэхдээ тун сайн гэсэн нь Кремлийн үйл ажиллагааг эсэргүүцэгчдийн тэмцэл, хөдөлгөөнийг хэлж байгаа бололтой. “Pussy Riot”хамтлаг, Алексей Навальный гээд олон зүйлийг энд дурдаж болно.
Оюуны хоосрол- Иран
Олон улсын валютын сангийн тооцоогоор жил бүр Ираны дээд боловсролтой 150 мянган иргэн, дунд сургуулийн боловсролтой иргэдийн 25 хувь нь гадаад руу буюу өндөр хөгжилтэй бусад орнуудад ажиллахаар явдаг байна . Мөн 2009 оноос хойших судалгаагаар, Иран улс боловсролын элитүүдээ өөр улсуудад алддаг гэх үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл жил бүр Ираны дээд боловсролтой 150-180 мянган иргэн өөр улсад ажиллахаар, өөр улсын хөгжилд “хүчин зүтгэхээр” эх орноо орхидог байна. Энэ нь тус улс жил бүр 50 тэрбум ам.доллараа дэмий хийсгэж, алддаг гэсэн үг. 2009 онд болсон сонгуулийн үеэр тус улсаас дүрвэн гарч буй элитүүдийг эсэргүүцсэн жагсаал гарч байсан юм. Өөрөөр хэлбэл Иран улс дэлхий дээр иргэдийнхээ мэдлэгийг ашиглаж чадалгүй өөр улсад алддаг гэдгээрээ “алдартай” улс.
Хувийн орон зай буюу биеийн хөдөлгөөний хэл- Грийнлэнд буюу Дани
Хэрэв та хувийн, эсвэл бизнесийн журмаар Дани улсыг зорих гэж байгаа бол даниудын хувийн орон зайн үнэ цэнийг сайтар судлах хэрэгтэй. Жишээлбэл, та даниудтай анх танилцсаныхаа дараа, эсвэл тэдэнтэй ярьж байхдаа гар барих, тэр бүү хэл тэдэнд нэг хураагаа ч хүргэх хэрэггүй. Үүнийг даниуд үл хүндэтгэл хэмээн үздэг байна. Үүний оронд тэдэнтэй бага зэргийн зайнаас даллаж мэндлэх хэрэгтэй. Бүр хувийн орон зай тэдэн метр гэхчилэн тогтоосон байдаг аж.
Өөрөөр хэлбэл даниуд дэлхий нийтийн хэл гэгддэг биеийн хөдөлгөөний хэлийг хамгийн сайн ашигладаг, түүгээрээ бусдад өөрийгөө ойлгуулахдаа гарамгай улс юм.
Бизнесийн уулзалтын үеэр таны хийж байгаа үйлдлээр л тэд таныг төвөггүйхэн таньж мэдчихнэ. Тиймээс Данид зочлохын тулд тэдний хувийн орон зайн талаар сайн судлах нь чухал.
Амьдралын тэгш байдал- Ирланд
“Economist Intelligence Unit” сэтгүүл материаллаг баялаг, эрүүл мэнд, улс төрийн тогтвортой байдал, аюулгүй байдал, гэр бүл салалт, нийгмийн амьдрал, цаг агаар, ажлын аюулгүй байдал, улс төрийн эрх чөлөө, жендерийн тэгш байдал зэрэг үзүүлэлтээр 111 орныг жагсаахад Ирланд улс олон жил дараалан нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тус улсад баян, ядуугийн ялгаа бараг л үгүй.
Эрчим хүч хэмнэлт– Конго
Конго улс нийт эрчим хүчнийхээ 85 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл тус улс усан цахилгаан станцыг эрчим хүчнийхээ эх үүсвэр болгож чадсан юм.
Цахилгаанаа хэмнэдэг-Чад
Чадад зөвхөн дулааны, цахилгаан станцууд л байдаг. 2002 онд хийсэн судалгаагаар тус улсын өрхүүдийн ердөө хоёр хувь нь халаалт авдаг бол олонх нь мод, түлээ ашигладаг байна. Тиймээс тэднийг хамгийн их цахилгаанаа хэмнэдэг хэмээн хошигнодог аж.
Байгаль орчноо хамгаалдаг- Латви
Латвид хэдэн жилийн өмнөөс экологийн байдал хэцүүдэж эхэлжээ. Тиймээс байгаль орчноо хамгаалах үйлс сүүлийн жилүүдэд маш эрчимтэй болж ирсэн байна. Тус улсын эрх баригчид анх байгууллагуудад хот цэвэрлэх ажлыг даалгаж, байгаль орчин бохирдуулсан торгууль ногдуулдаг байсан ч энэ нь төдийлөн үр дүнгээ өгөөгүй байна. Тиймээс ард түмэнд торгууль тавьж эхэлснээр хотын гудамжны хог хаягдал мэдэгдэхүйц багасчээ. Сайн дурын байгууллагуудыг хянагчаар ажиллуулдаг аж.
Инфляц- Өмнөд Судан
Өмнөд Суданы эдийн засаг хамгийн өндөр инфляцтай байдаг аж. Жилдээ 80 хувь хүрдэг гэнэ. Сүүлийн жилүүдэд хамгийн их өссөн нь хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл. Тус дотоодын хүнсний хэрэглээ хязгаарлагдмал, импортын бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр байдаг юм.
Хамгийн үнэтэй интернэт-Төв Африк
Төв Африкийн бүгд найрамдах улс интернэт хэрэглээгээр хамгийн бага улс юм. Тус улсын өрхийн ердөө 5.7 хувь нь л гэртээ интернэт хэрэглэдэг байна. Учир нь холболт болон интернэтийн үнэ хэт өндөр үнэтэй байдгаас хүмүүс тэр бүр гэртээ интернэт тавиулж чаддаггүй аж.
Цэцэг- Кени
Кени улс шош, цэцэгт байцаа зэрэг хүнсний ногоо, төрөл бүрийн цэцэг, ногоогоороо алдартай улс юм. Тиймээс ч тус улс эрүүл хооллолтоороо ч мөн алдартай.
Фашистын хөдөлгөөн хамгийн их өрнөдөг- Их Британи
Тус сэтгүүл энэхүү жагсаалтыг гаргахаар судалгаа явуулахад Их Британи улсад фашистын 34 бүлэглэл байдаг гэх тооцоо гарчээ.
Ардчилал- Норвеги
“Economist Intelligence Unit” сэтгүүл 2012 оны байдлаар дэлхийн хамгийн ардчилсан орныг Норвеги хэмээн нэрлэсэн байна.
Парламент дахь эмэгтэйчүүд- Уганда
Уганда улсад сонгуулийн тойрог бүрийн нэг суудал буюу нийт суудлын 56 нь эмэгтэйчүүдэд хуваарилагдсан байдаг байна.
Бат бэх гэрлэлт- Чили
Чили гэр бүл салалт хамгийн багатай улс гэдгээрээ алдартай. Мөн гэр бүлийн аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлдэг.
Эдийн засгийн өсөлт- Вьетнам
85 сая хүн амтай, хүн амынхаа тоогоор дэлхийд 13 дугаартэрэмбэлэгддэг Вьетнам улсын эдийн засагсүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа улс юм.
Төрөлт хамгийн их- Нигер
Ажлын хэнээтнүүд- Өмнөд Солонгос
Хатуу хяналт- Хойд Солонгос
Аз жаргалтай- Коста Рика
Аллага- Гондарус
Цэрэг, армийн салбарт санхүүжилт байдаггүй- Сенегал
Шашингүй үзэл буюу атейзм- Швед
Аллага багатай, бие биедээ хайртай- Балба
Жендерийн тэгш бус байдал- Йемен
Архины хэрэглээ- Молдов
Хар тамхи- Афганистан
Залуус- Кени
Төрөлтийг дэмждэг- Украин
Газрын тос- Саудын Араб
Нэг эрэгтэй хүнд ногдох эмэгтэйн тоо хамгийн олон- Эстони
Авлига- Туркменистан
Сэтгүүлчдэд аюултай- Ирак
Алмаз- Зимбабве
Технологийн дэвшлээс хол- Алжир
Хонь, Регби- Шинэ-Зеланд
Тэмээн хяруул- Өмнөд Африк
Шинжлэх ухаан- Малайз
Кино- Энэтхэг
Нарны эрчим хүч- Лаос
Нийгмийн сүлжээ хамгийн их ашигладаг – Филлипин
Оливын тос- Грек
Америк мөрөөдлөөр амьдардаг- Болгар
Газрын баялаг/уурхай/- Босни
Казино-Словени
Пивоны хэрэглээ- Чех
Өглөгч, өгөөмөр- Люксембург
Тохьтой, амралтын байдалтай- Бельги
Хамгийн өндөр хүмүүстэй-Нидерланд
Аялал жуулчлал- Франц
Галт зэвсгийн хяналт- Тунис
Аагим халуун- Ливи
Газар тариалан- Бутан
Энхийг сахиулагч- Бангладеш
Бороо- Колумб
Дэлхийн мисс- Венесуэл
Хамгийн их аянга буудаг- Мексик
Нобелийн шагналтан, түргэн хоол- АНУ
Агч модны шүүс, жижиг гаригийн нөлөө- Канад 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн