Монголын алтны томоохон компани болох “Алтан Дорнод Монгол” -ын захирал Т.Ганболд МАН-ын гишүүнээс татгалзах өргөдлөө Хан-Уул дүүргийн МАН-ын хороо болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатад хүргүүлжээ. Тэрээр 2008 онд МАН-ыг хуучин МАХН нэртэй байхад элсэж байсан бөгөөд МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Харин цаашид улстөрийн үзэл баримтлал, бодлого чиглэлийн хувьд өөрийнх нь үзэл баримтлал, итгэл үнэмшилд илүү ойр анд нөхөдтэйгээ хамтран улс төр болон нийгмийн амьдрал хувь нэмрээ оруулах үүднээс өөрийн хүсэлтээр МАН-ын гишүүнээс татгалзаж байна гэж өргөдөлдөө дурджээ. Т.Ганболд МАН-аас гарах өргөдлөө өгсний дараа “ХҮН”-д элссэн гэж эх сурвалж хэллээ.