Тив дэлхийн чанартай урлаг, спортын тэнцээнүүдийг эх орондоо зохион байгуулахад нэн түрүүнд бидэнд олон улсын стандарт бүхий спорт заалны асуудал тулгардаг билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр “Уран ган” групп өөрийн 100 хувийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн анхны спортайнмент цогцолбор “UG arena”-г бүтээн байгуулсан байна. Шинээр нээгдээд удаагүй тус спортын цогцолборт саяхан Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд болж өнгөрсөн нь олон улсын чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эхлэлийг тавьж өглөө. Иймд бид Монголын хамгийн том спорт цогцолбор болох “UG Arena”-г танилцуулж байна.Дэлхийн жишигт нийцсэн Монголын хамгийн том спортаймент цогцолбор “UG Arena” нь спорт, энтертайнмент, шоу бизнес хосолсон цогц үйлчилгээг үзүүлэх бөгөөд нийт 20 мянган м2 талбайтай, зургаан давхар бүхий байгууламж юм. Гаднаа 700, дотроо 140 автомашины зогсоолыг шийдэж өгчээ.Гурван мянган хүний суудалтай спорт ордонЦогцолборын 3-6 давхарт нийт 8 мянган м2 талбай бүхий гурван мянган хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн спортын ордон байрлах бөгөөд “UG Aren” цогцолборт зөвхөн спортын тэнцээн уралдаан зохиогоод зогсохгүй шоу арга хэмжээ, концерт, дуурь, драмын жүжиг, цирк гэх мэт соёл урлагийн бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Аливаа арга хэмжээг 100 хувь зохион байгуулахад туслах хувцас солих өрөө, нүүр будалтын өрөө, ажилчдын өрөө, техникийн шийдлийг бүрэн хангасан ТВ эфирийн өрөөнүүд болон сэтгүүлчдэд зориулан шууд дамжуулах 20 цэгийг шийдэж өгсөн байна.