Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Зам тээвэр, хөгжлийн сайдад нэр дэвшүүлж буй Л.Халтар гэж хэн бэ

Зам тээвэр, хөгжлийн сайдад нэр дэвшүүлж буй Л.Халтар гэж хэн бэ
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 7
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээвэр, хөгжлийн сайдад одоо дэд сайдаар ажиллаж байгаа Л.Халтарыг томилуулах санал оруулж, Удирдах зөвлөлийг дэмжлэгийг авсан байна.
Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Тэрээр төмөр замын салбарт 27 жил ажиллаж байгаа мэргэжлийн хүн юм. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа түүнийг Зам тээвэр, хөгжлийн дэд сайдаар томилсон байдаг.
Боловсрол
-1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн
-1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер
-1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер
-1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажлын туршлага
-1983-1985 онд УБТЗ Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн ажилтан /ачигч/
-1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш
-1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга
-1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал
-2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
-2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
-2017-2018 онд УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга
-2018-2020 онд Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна. 
Л.Халтарын ХОМ
Жилийн нийт орлого: 199 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 22 сая төгрөг
Үл хөдлөх хөрөнгө: Амины орон сууц-1, Нийтийн орон сууц-3 Зуслангийн байшин-1 
Авто зогсоол: Хоёр
Газар: Эзэмших га-1, Өмчлөх м2-1 Тээврийн хэрэгсэл: Ford, Escape- 1
Үнэт эдлэл: 135 сая төгрөг
Дотоодын хадгаламж:193 сая төгрөг
Авлага: 315 сая төгрөг
Хөрөнгө оруулалт: Аргалант Атар ХХК ХХК, ТИ ЭФ ТИ трейд ХХК, Монгол чихэр корпораци ХХК
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн