Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Тайлбар: 1072 хувьцааны ногдол ашиг хаашаа орсон бэ

Тайлбар: 1072 хувьцааны ногдол ашиг хаашаа орсон бэ
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 1
Монгол Улсын хоёр сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг эзэмшдэг. “Эрдэнэт Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч буй. Тиймээс 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэн 67500 төгрөгийн ногдол ашиг авах юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2.5 сая иргэнд тараах 179 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/ рүү шилжүүлсэн. Харин ҮЦТХТ иргэдийн хувьцааны дансанд ногдол ашгийг шилжүүлээд байгаа юм. Энэ нь зөвхөн хугацааны данс руу хийсэн гүйлгээ бөгөөд тухайн иргэний банкны данс руу ногдол ашиг ороогүй гэсэн үг юм. Хувьцааны дансаа нээлгэсэн 800 мянга гаруй иргэн бий. Тэдгээрийн хувьцааны дансанд ногдол ашиг нь орсон байгаа бөгөөд үүнийг ямар ч иргэн захиран зарцуулах эрхгүй. Хувьцааны данснаас арилжааны банкны дансанд шилжиж, мөнгөө авах, гүйлгээ хийх  эрхийг Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас олгоно. Үүнийг хэзээ олгох нь одоогоор тодорхойгүй байна.
Харин хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашиг ямар нэгэн данс руу ороогүй. Одоогоор и-баримт болон хүүхдийн мөнгө авдаг данс руу шилжүүлж болно гэж байгаа ч  мөн л шийдэгдээгүй. ҮЦТХТ-өөс заавал хувьцааны данстай байхыг шаардаж байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн