Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Нутгийн зөвлөл: Түрүүлсэн бөхөд тав, үзүүрлэсэн бөхөд хоёр өрөө байр бэлэглэжээ

Нутгийн зөвлөл: Түрүүлсэн бөхөд тав, үзүүрлэсэн бөхөд хоёр өрөө байр бэлэглэжээ
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 13
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", "Хүч" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ. Харин Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээний бөх Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн.
Тэгвэл өнөөдөр Уяачдын наадмын үеэр улсынхаа наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхчүүдийн бай шагналыг гардуулж, нутгийн зөвлөлийнхөн нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.  
Улсынхаа наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol Y62” авто машин, “Тоёота цом”-ыг нь гардуулан өгсөн.
Тэгвэл түрүү бөхөд Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэжээ. Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлийг тэргүүлж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар наадмын түрүү бөх Э.Оюунболдод  шагналыг нь гардуулсан байна.
Төрийнхөө наадамд  үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяа улсын аварга Н.Батсуурьд  нутгийн зөвлөлөөс нь хүндэтгэл үзүүлж,  хоёр өрөө байр бэлэглэжээ. Шагналыг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат гардуулан өгчээ.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн