Open iToim app
Монгол Улс энхийг сахиулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг НҮБ онцоллоо
Тэд бидний тухай | 2 мин уншина

Монгол Улс энхийг сахиулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг НҮБ онцоллоо

Нийтэлсэн 2018 оны 3 сарын 13
НҮБ-ын цахим хуудсанд  “Монгол Улс  энхийг сахиулахад хувь нэмрээ оруулж байна” хэмээн онцолсон нийтлэл гарсныг орчуулан хүргэе.
Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 онд гишүүн болж, хоёр ажиглагчийг Сахарын нутагт энхийг сахиулахаар илгээж байв. Үүний дараагаар Бүгд Найрамдах Конго Улс руу хоёр офицер илгээсэн билээ. Тэр цагаас хойш Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан, халуун цэг дээр ч тусламжийн гараа сунгаж буйг дурдах хэрэгтэй.
2006 онд Монгол Улс анхны том хэмжээний тусламж буюу 250 цэргийг Либери улсад энхийг сахиулахаар илгээсэн. Түүнчлэн, зургаан жилийн дараа Өмнөд Судан улс руу 850 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах баг илгээж байсан бөгөөд энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байв.
Монгол Улс нь энхийг сахиулах үйл ажиллагааны 20 гаруй жилийн туршлагатай,  мэргэжлийн болон цэргийн ур өндөр чадвартайн сацуу эмэгтэйчүүдийн оролцоо их байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Мөн Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй орнуудаас 27 дугаарт жагсаж буй юм.
undefined
Одоогоор НҮБ-ын эхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын алба хаагчид таван өөр халуун цэг дээр 900 гаруй алба хаагчид үүргээ биелүүлж байна.
-Суданы  Дафур мужид Монгол Улсын эмнэлгийн хоёр нэгж НҮБ-тай хамтран эмчилгээ, тусламж үзүүлдэг.
Суданы Дафур мужийн хоёр нэгж эмнэлэгт Монголын 68 эмч, ажилчид нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд одоогоор 10 мянга гаруй иргэнийг эмчлээд буй.
-Баруун Сахарид цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэдэг
-Өмнөд Судан дахь энхийг сахиулагчид нутгийн иргэдэд аюулгүй байдал, хүнсний туслалцаа үзүүлдэг.
НҮБ-ын  Дэлхийн  хүнсний хөтөлбөрийн хүрээнд Суданы  хоол хүнс ихээр шаардагддаг Бентиу хотод  хүнсний тусламж үзүүлдэг. Мөн иргэний дайнаас дүрвэгсдийг хамгаалах, нуувч ухах зэрэг үйлсэд  амь биеэ хайрлалгүй оролцдог.
-Өмнөд Судан дахь алба хаагчид НҮБ-ын медаль хүртсэн
2017 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын ажиллагаанаас  тэнд алба хааж буй 850 алба хаагчийг НҮБ-ын тусгай медалиар шагнасан юм.
-Энхийг сахиулагчид  Сьерра Леона дахь тусгай шүүхийг хамгаалсан.
2002-2006 оны үед  Монголын энхийг сахиулагчид Сьерра Леоне улс дахь тусгай шүүхийг хамгаалсан бөгөөд энхийг сахиулах үйл ажиллагааны урьдын туршлагагүй гэхэд үүргээ гарамгай сайн биелүүлж байсныг цохон тэмдэглэжээ.
undefined
Эх сурвалж: United Nations
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн