Open iToim app
Бусад | 4 мин уншина

Шар айрагны тухай сонирхолтой есөн баримт

Шар айрагны тухай  сонирхолтой есөн баримт
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 8
Насанд хүрсэн хүн бүр л шар айраг уух дуртай байдаг. Дэлхийн зарим оронд шар айргийг согтууруулах ундаанд тооцдоггүй. Тухайлбал Герман, Чех, Бельги болон Швейцар зэрэг орнуудад шар айраг нь яг л хүнд цэвэр ус уух нь зайлшгүй шаардлагатай байдаг шиг тийм л ач холбогдолтой аж. Гэхдээ хүн бүр шар айргийг задлах бүрдээ хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн эртний ундаануудын нэгийг ууж байгаагаа мэддэггүй аж. Энэхүү ундаа нь аж үйлдвэрийн хувьсгалаас эхлээд өнөөг хүртэлх бүх соёл иргэншлүүдэд тэр дундаа дайны жилүүдэд хүртэл хүмүүсийн хамгийн дуртай амны цангаа тайлагч байсаар ирсэн юм. Тиймээс та бүхэнд хүн бүрийн төдийлөн мэдэхгүй шар айрагтай холбоотой есөн баримтыг хуваалцаж байна.
undefined
1. Шар айраг исгэж байсан гэх хамгийн эртний олдвор МЭӨ 3500-3100 онд харьяалагддаг
Тухайлбал, археологичид өнөөгийн Иран болон Ирак улсын нутаг дэвсгэрээс Месопотамийн эрин үе буюу МЭӨ 3500-3100 онд харьяалагдах шар айраг исгэж байсан гэх түүхэн олдворууд олжээ. Вавилоны эзэнт гүрний түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэнээр эртний соёл иргэншлүүд шар айргийг уснаас ч илүү эрүүл хүнс гэж боддог байжээ. Учир нь шар айргийг исгэх үед түүхий эдэд агуулагдах бүхий л муу бодисууд нь ялгардаг гэж итгэдэг байсан аж.
2. Шар айргийн бурхан тэнгэр гэж байдаг
Сүмерийн соёл иргэншлийн шар айргийн бурхан тэнгэр Нинкаси нь ардын аман зохиол, дуу шүлгээр дамжин өнөөдөртэй золгожээ. Тэд шар айргийг исгэх үедээ Нинкаси бурханд зориулж дуу дуулж өгдөг байсан уламжлал өнөөдөр ч Ойрх Дорнодод байдаг аж. Шар айргийг исгэх үед түүнд дуу дуулж өгснөөр шар айраг илүү сайхан исэж, амттай болдог гэж итгэдэг байна. Гэхдээ энэ бол археологийн олдвороор олдсон баримт юм. Эрдэмтэд хүн төрөлхтөн үүнээс хамаагүй өмнө анх соёл эргэншил үүсэж эхлэх үеэс л шар аргийг уудаг байсан гэж үздэг байна.
3. Ундааны соруулыг анх шар айраг уухад зориулан бүтээжээ
Сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэнээр эртний Сүмер, Вавилон болон Египетийн энгийн иргэд сүрлэн соруулаар шар айргийг уудаг байжээ. Харин язгууртнууд алтаар хийсэн соруулаар энэ ундааг хүртдэг байсан аж.
4. Хятадууд 5000 жилийн турш шар айрагтай хамт байсаар ирсэн
Хятадууд Яншаоугийн эрин үеэс буюу МЭӨ 4000-3500 оноос эхлэн шар айргийг исгэж байсан гэх археологийн олдворууд тус улсаас саяхан олдсон байна. Энэ олдвороос шалтгаалан Хятадад шинэ шар айргийн брэнд бий болох магадлалтай байгаа аж.
undefined
5. Шар айраг хүн амын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг
Зарим эрдэмтэд шар айргийг орчин үеийн соёл иргэншилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг байна. Дэлхийн хоёрдугаар дайны хөлд нэрвэгдсэн Европын зарим улсуудад талхнаас өөр идэх зүйл байгаагүй гэдэг. Харин уух зүйлийн хувьд ус эсвэл шар айраг гэсэн сонголт байжээ. Иймээс л шар айргийг шингэн талх гэх яриа гарсан гэж үздэг. Мөн согтууруулах ундаа хэрэглэх нь хүнд нөхөн үржих хүслийг төрүүлдэг гэдгийг эрдэмтэд нотолсон байна. Тиймээс дайны хөлд олон сая иргэнээ алдсан Европын орнууд маш хурдан хүн амаа өсгөж чадсан явдлыг үүнтэй холбон тайлбарлах ч тохиолдол байдаг аж.
6. Номлогч нар шар айргийг эсгэх ажилд хамгийн том ахиц гаргасан
Тухайлбал, МЭ зургадугаар зуунаас эхлэн Европт Христийн шашны номлогч нар сүмдээ шар айраг исгэх болсон байна. Тэд өөрсдийн хэрэгцээнд зориулан шар айраг боловсруулдаг байсан бөгөөд амт чанараар нь хоорондоо өрсөлддөг байжээ. Тухайн үеэс эхлэн Бавари болон Бохемиан шар айраг хамгийн сайн нь байсаар ирсэн юм. Эдгээр нь өнөөгийн Герман болон Чех улсууд юм. Хамгийн гол нь номлогч нарын өрсөлдөөн шар айраг исгэх үйл явцад ахиц гаргаж, амт чанарын хувьд хамаагүй сайжирсны үр дүнд хүн бүрийн өргөн хэрэглээ болсон гэж үздэг.
7. Дэлхийн хамгийн шилдэг шар айргийн үйлдвэр ойрын 9000 жилдээ үйлдвэрлэлээ эрхэлсээр байх болно
Ирландын нийслэл Дублинд байх гэгээн Жеймсийн хаалганд орших “Guinness” шар айргийн үйлдвэрийн байрыг 1759 онд 9000 жилийн хугацаатай түрээслэх гэрээнд тус брэндийг үүсгэн байгуулагч Артур Гиннес гарын үсэг зурж байжээ. Өнөөдөр “Guinness” нь дэлхийн хамгийн нэр хүндтэй хар пивоны брэнд юм.
8. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон гэртээ шар айраг исгэдэг байжээ
Тэрээр өөрөө гэртээ шар айраг исгэдэг байсан байна. Үүгээр зогсохгүй маш амттай шар айраг исгэх нууц жортой байсан аж. Тэрээр гэрт нь зочилсон хүмүүсийг өөрийн гараар исгэсэн шар айргаар дайлж, хэрхэн гэртээ үүнийг хийх талаар зааж, зөвлөдөг байжээ.
9. АНУ-ын бүх мужууд ердөө 2013 онд гэртээ шар айраг исгэхийг зөвшөөрсөн байна
Хэдий тус улсын анхны ерөнхийлөгч гэртээ шар айраг исгэдэг байсан ч 1919 онд гэртээ уг ундааг хийхийг хориглосон хуулийг баталсан байна. АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер 1978 онд уг хуулийг цуцалсан хэдий ч зарим мужууд хориглосон хэвээр байсан аж. Ингээд хамгийн сүүлд 2013 онд Мисиссиппи болон Алабама мужууд үүнийг зөвшөөрснөөр АНУ-ын 50 мужид иргэд гэртээ өөрийн шар айргийг исгэх боломжтой болсон байна. Мөн АНУ-ын анхны өнгөт арьс Ерөнхийлөгч Барак Обама өөрийн хамгийн дуртай уух зүйлээ цэв хүйтэн шар айраг гэж хэлж байжээ.   
Эх сурвалж: Thisisinsider
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн