Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Яамд дунд, доод шатны албан хаагчдыг сэлгэн ажиллуулж эхэллээ

Яамд дунд, доод шатны албан хаагчдыг сэлгэн ажиллуулж эхэллээ
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 1
Монгол Улсын Засгийн газраас яам, агентлаг, төрийн нийтийн үйлчилгээний газарт ажиллаж буй дунд, доод шатны төрийн албан хаагчдыг хүнд суртал, авлигыг байхгүй болгох бодлого баримталж  байгаа билээ. Засгийн газрын энэ бодлогын хүрээнд Байгаль орчны аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагад ажиллаж буй дунд, доод шатны албан хаагчдыг сэлгэн шилжүүлж эхэлснийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.
Тэрээр "Байгаль орчин аялал жуулчлалын салбарт удаж бугширсан, хүнд суртлын оргил нь болсон дунд, доод шатны албан тушаалтнуудыг сэлгэн, шилжүүлж эхэллээ" гэжээ. 
Өөрөөр хэлбэл, яамд, агентлаг олон жил ажилласан дунд, доод шатны албан хаагчдыг өөр яам, агентлагт сэлгэх ажиллуулж, салхи оруулснаар хүнд суртал, дунд доод шатанд байдаг авлигыг байхгүй болгоно гэж Засгийн газар үзэж байгаа аж. 
Түүнчлэн, яамдын дэд сайд нарыг мөн сэлгэн ажиллуулж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллахаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбясгалан мэдээлсэн. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн