Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Тусгаар тогтнолын бэлгэдэл Монгол төрийн далбаагаа өндөрт өргөж, мэхийн ёсоллоо

Тусгаар тогтнолын бэлгэдэл Монгол төрийн далбаагаа өндөрт өргөж, мэхийн ёсоллоо
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 10
Монгол Улсын төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож буй. Төрийн далбаагаа өндөрт өргөн хөлд нь мэхийн ёсолж, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийн “Чингисийн талбай”-д Төрийн далбаа мандуулах ёслол боллоо.
Төрийн далбаа мандуулах ёслолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож, хүндэтгэл үзүүллээ.
Манай улс 2009 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, халдашгүй дархан байдлыг бэлгэдэж иргэд төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхлүүлэх зорилготой энэхүү өдрийг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг юм байна. Төрийн далбааны өдөртэй болох хуулийн төсөл 2008 онд батлагдаж 2009 оноос долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэсэн уламжлалтай.
Яагаад заавал 07.10-ны өдрийг сонгосон бэ
Манай улсын Тусгаар тогтнолыг хоёр хөрш хүлээн зөвшөөрөх эсэх талаар ид ярилцаж байх үе буюу 1945 оны долдугаар сарын 5-наас  6-нд шилжих шөнө Сталин маршал Х.Чойбалсанг дуудсан байдаг. Энэ үеэр Хятад улс манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар маршал Х.Чойбалсанд анх дуулгаж байжээ. Энэ мэдээг сонссон Х.Чойбалсан долдугаар сарын 10-ны өдөр Улсын Бага Хурлыг хуралдуулж, Төрийн далбааны загварыг батлуулсан түүхтэй юм байна.  Үндсэндээ долдугаар сарын 10-ны өдөр тусгаар тогтносон улс гэдгээ олон улсад баталж байсан түүхтэй юм байна. Долдугаар сарын 11, 12-нд Ардын хувьсгал ялсан ой буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэдгээрээ онцлог.
Иргэн та Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, сайхан наадаарай.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн