Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Харвардын их сургууль монгол бүсгүйг онцоллоо

Харвардын их сургууль монгол  бүсгүйг онцоллоо
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 22
Харвардын Кеннеди их сургууль 2021 оны төгсөлтийн нүүр царайгаараа монгол оюутан Г.Ганчимэгийг онцолжээ.
Г.Ганчимэг нь Харвардын Кеннедийн сургуульд Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр MPA/ID хамгаалсан бөгөөд сургуулийнхаа 400 гаруй оюутны дундаас 2021 оны төгсөлтийн нүүр царай болон сонгогджээ.  
Тэрээр энэ тухай “Харвард Кеннеди их сургуулийг жил бүр 400 гаруй оюутан төгсдөг бөгөөд тэдгээр оюутнуудаас хэд хэдийг сонгож хөрөг нийтлэл боловсруулан олон нийтэд түгээдэг.  Өөрийн түүхээ хуваалцах завшаан олдсонд баяртай байна. Үндсэн зурган дээр дээлээ өмсөн “би” гэдэг хувь хүнээс илүү "Дээлтэй Монгол" болон зургаа татууллаа” гэж өөрийн сошиал хуудсанд сэтгэгдлээ хуваалцжээ.
/ Түүний хөрөг нийтлэлийг  энд дарж уншина уу. /
Г.Ганчимэг нь бакалаврын зэргээ АНУ-ын  “The University of Kansas”-д эдийн засгийн чиглэлээр төгссөн бөгөөд улмаар эх орондоо эргэн ирж Монголбанкинд таван жил орчим ажилласан юм.
Түүнчлэн тэрээр манай сайтын боловсрол буланд АНУ-ын Фулбрайт тэтгэлэгт хэрхэн бэлдэх мөн Харвардын их сургуулийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм . Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн