Саяхан Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдсон Д.Занданбат УИХ-д анхны албан бичгээ хүргүүлжээ. Албан бичигт “УИХ цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр”-ийг батлахдаа Монгол Улсын ерөнхий аудитор, түүний орлогч нарын цалингийн асуудлыг орхигдуулжээ. Ингэснээр Төрийн аудитын тухай болон төрийн албаны тухай хууль хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүсэхээр байна” гэжээ.
Иймд аудитын байгууллагын цалинг тогтоох саналаа хүргүүлж байна гэжээ. Мөн саналд цалингаа нэмэгдүүлэх болон судалгааг хавсаргасан байна. Үүнд, судалгаагаар Үндэсний аудитын газрын нэг албан хаагчийн албан тушаалын дундаж цалин нь ерөнхий прокурор, АТГ, шүүхийн байгууллагын албан тушаалын дундаж цалингаас 14-54 хувь бага байна. Аудитын байгууллагын албан хаагчид нь дээрх байгууллагын албан хаагчдын адил нотлох баримтад тулгуурлаж ажилладаг ба аудитын байгууллагаар илэрсэн зөрчлийн нотлох баримтадл тулгуурлан хууль хүчнийхэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Иймд цалинг тогтоохдоо аудитын байгуулагын хараат бусаар, бие дааж ажиллах боломжийг хангах нь зөв юм гэжээ.
Аудитын байгууллагаас УИМХ-д хүргүүлж буй цалингийн хэмжээг, харьцуулсан судалгааг доорх хүснэгтээс үзнэ үү.