Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) олон улсын байгууллагаас жил бүр олон улсын төслийн удирдлагын бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тус байгууллагаас 2022 онд уламжлалт арга хэмжээгээ “Шинэ Үе – Шинэ Чадвар” сэдвийн хүрээнд аравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорэйт Конвеншн Центрийн Концертийн танхимд зохион байгуулагдана.
Төслийн удирдлагын шалгарсан, шинэлэг туршлагуудаас суралцах, цаашид төслийн удирдлагын чиглэлээр мэргэших, ур чадвараа ахиулах зорилготой бүх шатны удирдлага, мэргэжилтнүүд төдийгүй оюутан залууст зориулагдсан тус бага хурал нь залуучуудад хөдөлмөрийн зах зээлд дэх өсөн дэвжих боломжуудын талаарх эх сурвалжууд, үнэ цэнэтэй мэдлэг мэдээлэл түгээх гэж буйгаараа залуу боловсон хүчнүүдийн заавал зорих ёстой арга хэмжээний нэг болж байна.
Энэ удаагийн бага хурлаар салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлагууд, олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд, оюутан залуусын төлөөлөл нийт 500 гаруй оролцогч цуглаж 2 өдрийн турш чуулна.
Бага хурлын үеэр дотооддоо болон олон улсад амжилттай ажиллаж буй туршлагатай төслийн удирдагч, менежерүүд “Төслийн удирдлагын ирээдүйг эрчимжүүлэх”, “Төслийн удирдлагад залуучуудын оролцоог тодорхойлох нь”, “Ирээдүйд бэлтгэгдсэн ур чадварууд” “Бүтээлч ур чадварууд” зэрэг шинэлэг сэдвүүдээр мэргэжлийн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Төслийн менежментийн мэргэжилтнүүд нь зөвхөн мэргэжлийн ур чадвараас илүүтэй 21-р зууны Шинэлэг ур чадваруудад анхаарал хандуулж байна. Тиймээс хувьсан өөрчлөлтөд тэсвэртэй, бүтээлч ур чадваруудыг хуримтлуулах, төслийн удирдлагын ирээдүйн чиг хандлага болон технологийн хувьсан өөрчлөлтөд бизнесээ хэрхэн удирдах, хүн бүрт илүү эрүүл, эрх тэгш, хүртээмжтэй ажлын орчин бүрдүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хэрхэн хийх талаар төсөөлж, хүрч болохуйц шийдлүүдийг тус хурлын хэлэлцүүлгүүдээр харуулахыг зорьж байгаа болно.
21-р зууны төслийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн болоход тань чиглүүлэх "Шинэ Үе – Шинэ Чадвар" Бага хурлын тасалбар Shoppy.mn-д худалдаалагдаж байна. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хаяг: 19 давхар, Бизнес Тауэр, Б.Ренчингийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс